Албан тушаал, авлигын хэргvvдийг єршєєвєл бvлэг хулгайчийн нэгдэл болж хувирна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 32 секунд
Албан тушаал, авлигын хэргvvдийг єршєєвєл бvлэг хулгайчийн нэгдэл болж хувирна

Албан тушаал, авлигын хэргvvдийг єршєєвєл бvлэг хулгайчийн нэгдэл болж хувирна

 

http://www.bolod.mn/Upload/news/УИХ-ын гишvvн Ё.Отгонбаяртай цаг vеийн асуудлаар ярилцлаа.
-Оны сvvлч дєхсєн энэ цаг vед уг нь тєсєв гээд бужигнадаг байсан. Харин одоо Єршєєлийн хуулийн асуудал нийгэмд хvлээлт vvсгэчихээд байгаа. Таны хувьд асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Авлига, албан тушаалын хэргийг єршєєж болохгvй гэдэг зарчмыг илэрхийлж байгаа. Єршєєлийн хуульд тавьсан Ерєнхийлєгчийн хоригийг хvлээж авахдаа хэрхэн хоёр нvvр гаргаж болдгыг vзvvлсэн шvv дээ.
Хоригийг нь хvлээж авлаа гэж хэлэнгvvтээ Гончигдорж гишvvн буцаагаад бvх хэргийг єршєєхєєр санаа багтаагаад оруулж ирсэн. Тvvнийг нь Хууль зvйн байнгын хороон дээр гишvvдийн олонх дэмжихгvй гэж унагаагаад, Бямбацогт, Тvвдэндорж гишvvн бид гурав тєсєл дээр єршєєхгvй гэдэг зvйл заалтуудыг нь жагсааж байгаад санал хураалт явуулуулсан. Тэр санал хураалтаар албан тушаалын хэргvvд нь єршєєгдєхєєр.

Авлигын хэргийн авсан нь бус єгсєн, зуучилсан нь єршєєгдєхєєр болчихсон. Тиймээс бидний хэсэг гишvvн Хууль зvйн байнгын хорооны даргад “Байнгын хороон дээр энэ асуудалд цєєнх байсан байж болно.
Гэхдээ энэ цєєнх болсон саналыг УИХ-ын чуулганы хуралдаанд дахин оруулж ир” гэдэг шаардлагыг тавьсан.

-Байнгын хорооны дарга хэдий шаардлагыг чинь хvлээж авсан ч УИХ-ын чуулган дээр дахиад л олонх хvч тvрчихвэл яах вэ?

-Би АН-ын болон “Шударга ёс эвсэл”-ийн гишvvдэд байнгын хорооны хуралдаан дээр “Нэг хальтарсан баасан дээрээ гурав эргэж яах нь вэ” гэж хэлсэн. Олонхоороо хvч тvрж байгаад тэр хэргvvдийг єршєєлєє гэж бодъё. Тэгэх юм бол Ерєнхийлєгч дахиад л хориг тавина. Яг vнэндээ парламент зунжин, намаржин хоёр асуудлыг л хэлэлцэж байна. Нэг нь сандал суудал буюу албан тушаал, нєгєє нь авлигачдыг єршєєх эсэх. Гэтэл энэ хооронд улсын эдийн засаг хямраад Сангийн яам нь дансаа хаахад хvрээд байна. Ийм болчихоод байхад эдийн засгийн асуудлаа хэлэлцэхгvй яах гээд байгаа юм бэ. Гол асуудлаа хэлэлцэхийн оронд хэн нь дарга болох вэ, авлига авсан хvмvvсээ єршєєх vv гээд л зунжингаа маргалаа. Хэрэв Ерєнхийлєгч дахиад хориг тавьчихвал євєлжингєє хэлэлцэх нь байна. Ийм утгагvй байдалд УИХ-ыг оруулах ямар ч шаардлагагvй.

-Энэ удаагийн Єршєєлийн хууль ємнєх буюу 2000 оныхтой адил зармаар явах гээд байна уу. Ємч хувьчлалын дараах єршєєл?

-Ийм хардлага байхаас аргагvй. Энэ хууль хэрэгжээд эхэлчихвэл илрээгvй хэргvvд ч хамрагдана. Єєрєєр хэлбэл “Хєгжлийн банкны мєнгийг хэрхэн зарцуулсан”, бондуудын хєрєнгийг хааш нь урсгасан гэдэг асуудлууд гарч ирнэ. Гэтэл хууль энэ хэвээрээ явсаар хэрэгжиж эхэлвэл дээрх тєрлийн асуудлуудад хэрэг vvсгэх боломжгvй болчихно.
Тийм болохоор зарим нєхєр батлуулах гэж улааран зvтгэж байгаа. Зарим хvн бидэнд “Танай намын хvмvvс ч байгаа. Тэд чинь єршєєгдєнє шvv дээ” гэдэг vгийг хэлдэг. Энэ бол намын бус, тєр байх эсэх тухай асуудал. Хэрвээ сонгуулиар ялж, засгийн эрхэнд гарч ирчихээд, гурван жилийн хугацаанд баахан идэж, уугаад, тvvнийгээ єршєєлгєдєг тогтолцоотой байх юм бол тєр, улс гэж байгаад яах юм бэ. Vндсэндээ бvлэг хулгайчын нэгдэл болж хувирна шvv дээ. Манай намын хvмvvсийн тухай янз бvрээр яригддаг. Vнэхээр тэр хvмvvс нь буруутай vйлдэл хийсэн бол намын харьяалал хамаагvй шийтгэлээ авч, хvртэх ёстой. Харин улстєрийн шалтгаанаар хэлмэгдvvлсэн бол цагаатгах хэрэгтэй.

-Та ч бас хэсэг шалгагдсан биз дээ. Таныг бол зарим хvн єршєєлийн хуулийг дэмжиж єєрєє хамрагдахыг бодох байх гэж харж байсан болов уу?

-Улсын ерєнхий прокурорын орлогч УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийхдээ яригдаад байсан хэргvvдэд намайг сэжигтнээр тооцоогvй гэдгийг хэлсэн. Тэгэхээр миний хувьд єршєєгдєх тухай асуудал байхгvй. Манай гэр бvлийн хvнтэй холбоотой асуудал ч тогтоогдоод, жилийн ємнє прокурорын дvгнэлт нь гараад хэрэгсэхгvй болгочихсон. Тийм зvйл байхгvй учраас хувь хvнийхээ ємнєєс єршєєлгєх асуудал алга.

-Эхнэрийн тань асуудлыг шалгаж дуусаагvй юм биш vv?

-Дууссан. Єнгєрсєн оны наймдугаар сард дуусч, прокурорын дvгнэлт нь гарсан.

-Маргааш /єнєєдєр/ тєсвийн тодотголыг хэлэлцэнэ. Сангийн сайдын хэлснээр ємнєх парламентын vед гишvvд нэг тэрбум тєгрєгєє аваад олон барилгад хуваан байршуулж, жил дамнуулан тєсєвт суулгадаг байсан тухай ярьсан.

-Царцаасан барилгууд гэдэг бол цэвэр улстєрийн зорилгоор зогсоосон. 2014 оны улсын тєсвийг хэлэлцэж байх vед Ерєнхий сайд Алтанхуяг “энэ бол цэвэр авлигажсан тєсєв байна” гэж хэлээд 200 гаруй обьектийг царцаасан. Тvvнийг нь аудитын газар шалгаад ямар нэгэн но олж илрvvлээгvй. Дараа нь 2015 оны тєсєвт суулгасан.

Vнэндээ 2014 онд эхлээд 2015 онд vргэлжилж байна гэдэг чинь зураг тєсєв нь 2011 онд хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ маягаар тєсєвт єртгийн vнийн зєрvv гарсан байдлаас олон барилга гацчихсан байдаг. Манай тойрогт ч зєндєє бий. Царцаана гэдгийн цаад аюул нь энэ шvv дээ. Хэрвээ энэ удаагийн тєсвийн тодотгол болон тєсєвт Сангийн сайд барилга царцаана гэж байгаа бол хэзээ ч дуусахгvй, хоосон хаягдаж, тоногдон улсын мєнгє шамшигдах vйл явц болно л гэж бодож байна. Vнэхээр хєрєнгє оруулалтын мєнгє нь хvрэхгvй багаа бол vнэнээр нь хэлээд конссецоор гvйцээх зэрэг єєр шийдлvvд олох хэрэгтэй.

-МАН-ынхан засаг барьж vедээ эдийн засгийг босгодог, АН-ынхан унагачихдаг гэх яриа гарлаа. Vнэхээр ийм асуудал байгаа бол юунаас vvдэлтэй вэ?

-Эдийн засгийг удирдана гэдэг нэгдvгээрт мэргэжлийн ажил, хоёрдугаарт тєрийн удирдлагын хариуцлагын асуудал байдаг. АН-ынханы хувьд эдийн засгийн болоод тєрийн удирдлагын хариуцлага нь дутагдаад байна гэж харж байгаа. Дээрээ замбараагvйтээд эхлэхээр тєрийн алба шат шатандаа замбараагvй байдал дамжигдаад явчихдаг. Дээрээ нэг гаргасан алдаа доошлохдоо 100 давтагдаад, vржигдээд явна гэсэн vг. Єнгєрсєн гурван жилийн хугацаанд бид байнга л тєсєв, мєнгєний бодлого чинь алдаатай байна, vvнийгээ засаач ээ гэж хэлж ирсэн. Эхний хоёр жилд нь тийм зvйлгvй, сайн байгаа л гээд байсан. Тэгсэн сvvлдээ vнэхээр биш болчихлоо гээд Алтанхуягийн засгийг чєлєєлєєд Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулж, бидэнд хамтарч засаглах санал тавьсан. Эдийн засаг vнэхээр хvнд болчихож гэсэн. Тvvнийг шийдэж чадаагvй байхдаа биднийг засгаас гаргасан. Одоо маргаан нь даамжирчихсан байхад хэрхэн шийдэх юм бэ бvv мэд. Тавантолгой, Оюутолгой зэрэг том тєслvvдээ эхлvvлэхгvй бол эдийн засагт мєнгє цуглахгvй. Эдгээр тєсєл гацаж байгаа нь манай намаас огт хамааралгvй. АН-ын бvлэг, фракциудын зєрчлєєс vvдсэн шvv дээ.

-Та тєсвийн тодотголыг ямар байр сууринаас харж байгаа вэ. Vнэхээр тогтоогоод, торгоогоод байж чадах болов уу?

-Тєсвийн тодотголыг дєнгєж єнєєдєр /єчигдєр/ єгч байна. Тиймээс би сайн харж амжаагvй л явна. Гэхдээ миний ойлгож байгаагаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх мєнгєє хасна гэж байна. Ерєнхий сайд нь ч тэгж vvрэг єгсєн.
Уг нь миний бодлоор нэгэнт УИХ-аас баталсан тєсвийн дагуу єгєх хэрэгтэй. 50 тэрбум тєгрєгийг хасах ёсгvй гэж vзэж байна. Єєр зvйлийг хасч болно шvv дээ. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш тєрийн байгууллагынханы тансаглал арай хэтэрхий болж. Би УИХ-ын гишvvд тєсєв хэлэлцэх vеэр нэг алдаа гаргадаг юм байна гэж дvгнээд байгаа.

-Ямар алдаа?

-Тєсєв ороод ирэхээр єєр, єєрийн тойрогт анхаарал хандуулаад, манай сургууль, цэцэрлэг байна уу гэх зэргээр хараад, урсгал зардлыг хянадаггvй байж. Гэтэл нєгєє урсгал зардлаар яаж тансаглаж байна вэ. Ерєнхий сайддаа мєнгє аяга авч єгч, нэг аймаг гадаадад тєлєєлєгчийн газраа ажиллуулаад л. Болохгvй шvv дээ. Энэ мэтчилэн зардлуудыг хасах хэрэгтэй.

-Тойрогт анхаарал хандуулдаг нь дараагийн сонгуультай холбоотой байдаг байх?

-Нэгэнт тухайн тойргийн тєлєєлєл болж байгаа учраас тэднийхээ эрх ашиг, тэндэхийн сайн сайхны тєлєє анхаарал хандуулах шаардлага заавал vvснэ. Тойргоос сонгогдсон гишvvдийг энэ асуудлаар буруутгах тун хэцvv. Тєрєєр vvнийг шийдэлчих юмсан гэдэг асуудал олон байдаг. Тvvнээс дараагийн сонгуультай холбоотой юм биш ээ.
Эх сурвалж:

Т.Доржханд:Монгол Улс хөгжлийн төсөвтэй болохгүй бол 76 тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна, үүнийг өөрчилнө
Т.Доржханд:Монгол Улс хөгжлийн төсөвтэй болохгүй бол 76 тойргийн төсвөөсөө гарахгүй юм байна, үүнийг өөрчилнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.