Уламжлалт цагийн хэмжүүрээс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Уламжлалт цагийн хэмжүүрээс

Уламжлалт цагийн хэмжүүрээс

  Шороон гариг буюу санчир гариг нь 60 жилд нарыг нэг бүтэн тойрдогоос үүсдэг гэрлийн их лугшилт нь 60 өөр далайцтай байдаг. Энэ нь жаран юм. Модон гариг буюу бархасбадь гариг нь 12 жилд нарыг нэг бүтэн тойрдогоос гэрлийн дунд лугшилт нэг удаа явагдах боловч гэрлийн далайц нь 12 ондоо байдаг байна. Энэ нь 12 жил юм. Усан гариг буюу буд гариг нь 90 хоногт нарыг нэг бүтэн тойрдогоос дөрвөн улирал тус бүр дотроо 6 үетэй байдаг аж. 
 

Манай дэлхий 366 хоногт нарыг бүтэн тойрох бөгөөд энэ хугацаанд 27 хоногт дэлхийг нэг удаа тойрдог саран дээр нарны гэрэл 354 хоног тусахдаа сарны эрчим хүчийг 12 удаа лугшуулдаг. Энэ 12 лугшилтыг 12 сар болгон авчээ. Харин нарны гэрэл дэлхийн гадарга дээр 366 хоног тусахдаа газрын эрчим хүчийг 1 удаа лугшуулдаг бөгөөд энэ 1 лугшилтыг жил болгон авчээ.
 

Арван хоёр жилийн нэр нь дэс дараагаар хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, мич (бич), тахиа, нохой, гахай бөгөөд эртний монгол уламжлалаар арван хоёр жилийн дотор нэг үеийн хүн гэж үзэх тул арван хоёр наснаас их бол үе мултарсан ахмад хүн гэж үздэг ажээ.

 

" 247 градус" Уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагааны сонирхолтой агшнууд /ФОТО/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.