Х.ЦОМ
МАХН-ын сонгуулийн төв штабаас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг сүйтгэж, урж тасдаж хаях тохиолдол газар авч байгаа талаар мэдээлсэн. Мөн томоохон компаниуд ажилчдаа өөр аймаг, дүүрэг рүү шилжилт хийлгэж сонгуулийн үеэр амраахаар болсныг Тагнуулын байгууллага шалгаж байгааг тус намаас мэдэгдсэн юм. Тэгвэл МАХН-аас Төв аймгийн 30 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа О.Буяннэмэх “Ард түмнийг сонголт хийлгэхгүй нь дээ. Нэг өдөрт гэхэд л 400 хүнийг Зуунмодны 1-р багт хотоос хүмүүс шилжүүлсэн байна. МАНАН эрх мэдлээ алдахгүйн тулд аргаа барж байна даа. Ард түмэн та нарыг дэнслэх цаг нь ирсэн” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: www.polit.mn