“Жигүүр гранд”-ын барилга дээрээс хоёр хүн унаж, нэг нь газар дээрээ нас барав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
“Жигүүр гранд”-ын барилга дээрээс хоёр хүн унаж, нэг нь газар дээрээ нас барав

“Жигүүр гранд”-ын барилга дээрээс хоёр хүн унаж, нэг нь газар дээрээ нас барав

Дахиад л барилга дээрээс хүн унаж нас барав. Энэ сарын 18-нд “Жигүүр гранд” компанийн барилга дээр энэ хэрэг гарчээ. Тус компани Хан-Уул дүүргийн  17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 давхар барилга барьж байгаа аж. Уг барилгын ачаа өргөгчөөр  материалаа зөөж  байсан хоёр хүн байшингийн  оройд ачаагаа хүргээд доошилж байхдаа зургаан давхар орчмоос унажээ. Ачаа өргөгчийн ган татлагын түгжээ мултарч ийм осол гарсан хэмээн эх сурвалжууд хэлж байна. Газарт унасан хоёр хүний нэг нь шууд тэндээ нас барж, нөгөөгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэм хэмжээ зөрчигдсөнөөс гадна энд бас цахилгаан шат тавьж ажиллуулах ёстой атал ачаа өргөгч ашигласан нь буруу болсон гэх хүн ч  байна. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн шалгаж буй ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.