99 настай өвөөгийн хэлсэн амьдралын 25 сургаал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 18 секунд
99 настай өвөөгийн хэлсэн амьдралын 25 сургаал

99 настай өвөөгийн хэлсэн амьдралын 25 сургаал

BusinessInsider сайтын сэтгүүлч Мэси Уиллиамс өөрийн өвөө болох 99 настай Энди Андерсоны амьдралаасаа ухаарч ойлгосон 25 сургаалыг уншигчдад хүргэжээ. Сэтгүүлч Мэси Уиллиамс “Миний өвөө надад амьдралын тухай энэ дэлхий дээр өөр хэний ч өгч чадахгүй товч тодорхой, цөөн, чухал сургаалыг хайрласан” хэмээн онцолжээ.
1. Хошин шогийн мэдрэмжээ үргэлж сайжруулж бай.
2. Аливаа зүйлийг багаас нь эхэлж байгаа үедээ төгс байх гэж бүү хичээ.
3. Дасгал хийж чадахгүй болох хүртлээ үргэлж дасгал хий.
4. Олж байгаагаасаа илүү мөнгө бүү үр.
5. Өдөр бүр жүржийн шүүс ууж бай.
6. Анхны харцаар дурлана гэдэг хуурмаг зүйл биш.
7. Юу ч хийхгүй байснаас ямар нэг зүйл оролдох нь хавьгүй дээр.
8. Бага зэрэг хөгцөрсөн зүйлийг идэж л орхи. Хоол хүнсийг бүү хая.
9. Чиний гэр бүл бол амьдралын чинь хамгийн ҮНЭТЭЙ зүйл.
10. Өдөр бүр хиам идэж бай. Гэхдээ энэ бол миний л туршлага.
11. Амьдрал бол амттан. Хэрэв чи түүнийг хайхрахгүй орхивол амархан муудчихна. Үүнийг бяслаг надад заасан юм шүү дээ.
12. Өөрийнхөөрөө байхаас хэзээ ч бүү ай.
13. Хүн бүр маш олон хувцастай. Гэхдээ өөрт байгаа зүйлээ л өмс. Нэмж худалдаж авахаа боль.
14. Хэцүү байлаа ч гэсэн уучилж чаддаг бай.
15. Залуудаа мөнгөө хадгал. Харин дараа нь үр.
16. Хайр үргэлж амархан байдаггүй. Заримдаа хүн хайрын төлөө хичээх хэрэгтэй болдог.
17. Ямар ч тохиолдолд аливаа зүйлийн хөгжилтэй талыг олж хар.
18. Чи ямар нэгэн асуудалтай тулгарвал заавал шийдэх гэсний хэрэггүй. Үнэхээр шийдэх боломжгүй бол зүгээр л мартчих.
19. Үнэхээр өөрийн хүссэн зүйлээ хийж байна уу гэдгээ сайн бодож үз. Хүсэл мөрөөдлөө дагахаас бүү ай.
20. Боловсрол чухал ч гэлээ амьдралын ухаан гэдэг өөрөө маш чухал “боловсрол” юм шүү.
21. Хорвоо ертөнцийг судал. Сониуч бай.
22. Өөрийгөө чухалчлахыг хичээх хэрэггүй.
23. Миний бүтэн нэрийг Уиллиам Брэдфорд Жэймс Андерсон гэдэг. Гэхдээ би өөрөөсөө дандаа “Яагаад зүгээр л хэн нэгэн байж болдоггүй юм бэ” гэж асуудаг.
24. Амьдралын наад захын мэдрэмжтэй бай. Учир шалтгааны тухай асуултуудыг өөртөө тавьж, эргэцүүлж бод. Хэрэв чи мэдрэмжгүй л бол сүйрнэ гэсэн үг.
25. Амьдрал гэдэг заавал нээж үзэх ёстой бэлэг юм. Дотор нь аз жаргал, зовлон гунигийн аль нь байхыг чи өөрөө шийдэж чадна. Тиймээс амьдралын чухал шийдвэр гаргах хүчтэй бай.
Эх сурвалж: www.ikon.mn
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл, заалтууд
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл, заалтууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.