“Улаанбаатар марафон-2015”-д зургаан орны тамирчид оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
“Улаанбаатар марафон-2015”-д зургаан орны тамирчид оролцоно

“Улаанбаатар марафон-2015”-д зургаан орны тамирчид оролцоно

marapon“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцохоор болжээ. Тодруулбал Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг зургаан улсын тамирчин  Улаанбаатар марафонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар марафон-2015″ тэмцээн зургаадугаар сарын 6-нд болох юм.

Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэн оролцсон байна. Харин энэ жил оролцогчдын тоог 30 мянгад хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа аж.

Улаанбаатар Марафон тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болох юм байна.

Зургадугаар сарын 1-нээс БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчино
Зургадугаар сарын 1-нээс БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчино
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.