Намын бүлгүүд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Намын бүлгүүд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ

Намын бүлгүүд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж үзэглэсэн Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтын  төлөвлөгөө Монголын улс төрд ихээхэн хөдөлгөөн үүсгэсэн. Бие даагч болон зарим гишүүд огцруулах хүртэл арга хэмжээ авахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бол АН, МАН-ын бүлгийнхэн хуралдаж асуудлыг ярилцлахаар болсон байна. 

Өчигдөр АН, МАН-ын бүлгийн дарга нар ээлжит бус хуралдаан зарласан. Ирц хүрэлцээгүйгээс МАН-ын бүлэг  хуралдаанаа хойшлуулж өнөөдөр хуралдахаар болсон байна. Энэ хурлаараа дээрх асуудалтай холбоотой гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоно. Ажлын хэсгийнхэн үзэглэсэн төлөвлөгөө нь Монголд ашигтай эсэхийг нарийвчлан судалж байгаа гэх. 

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулгантай ч намын бүлгүүд хуралдах нь. Бүтээн байгуулалт, санхүүжилтын гэрээг үзэглэснээр гадаадад монголын талаарх бодол эерэг хандлагатай болсон бол дотооддоо хөнжилдөө хөлөө жийлцэх хэмцээнд хүргэжээ. 


 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

Нийслэлийн иргэдийг хүнсээр хангах 435 аж ахуй нэгж ажиллаж байна
Нийслэлийн иргэдийг хүнсээр хангах 435 аж ахуй нэгж ажиллаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.