Эдийн засагч Б.Лхагважав : НӨАТ-ийн буцаан олголтыг 20,30,40 50,60,70 болгон өсгөж ялгавартай өгч болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 6 секунд
Эдийн засагч Б.Лхагважав : НӨАТ-ийн буцаан олголтыг 20,30,40 50,60,70 болгон өсгөж ялгавартай өгч болно

Эдийн засагч Б.Лхагважав : НӨАТ-ийн буцаан олголтыг 20,30,40 50,60,70 болгон өсгөж ялгавартай өгч болно

УИХ-ын дарга Г.Занданшатарын эхлүүлсэн НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болтол өсгөх санал асуулга тодорхой эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ нь мэдээж хэрэг байсан. Эсэргүүцэгчид буцаан олголт нь явж явж их хэмжээний худалдан авалт байнга хийх боломжтой баян иргэдэд их хэмжээний мөнгө очиход хүргэнэ, тэд л буцаан олголтын ихэнхи хувийг авна хэмээн тайлбарлаж байна. Гэхдээ байдал өөр болохыг НӨАТ-аар мэргэшсэн гэж хэлж болох Бизнесийн удирдлагын доктор, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, хуульч, эдийн засагч Б.Лхагважавын тайлбараар уншигчиддаа хүргэж байна.

Татвар гэдэг бол хүний өмчөөс өмчийг нь таслаж авдаг зүйл. Тиймээс татварын тоо хэмжээ, татварын систем бол шинжлэх ухааны үндэслэлтэй, дүрэм журмын дагуу хийх ёстой ажил. Анх 1997 онд М.Энхсайханы Засгийн газар гарч НӨАТ-ын хуулийг оруулж ирсэн юм. Тухайн үед худалдааны татвар 10 хувь байсан юм. Тэр худалдааны татварын хуулийн гарчгийг “Нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж солиод оруулсан. Ингээд 1997 оноос 2015 оныг дуустал манай улсад НӨАТ-ын хууль буруу зарчмаар хэрэгжсэн. Уг хуулийг шинэчилж 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл таван жил хэрэгжиж байна. Үүний үр дүнд сүүлийн таван жил манай бүх татвар орлогоо давж биелж байгаа. Энэ бол 2016 оноос хойш засаг барьсан Сангийн сайд ч юмуу, Засгийн газрын буян биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хийсэн ажлын үр дүн. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдлийн хувьд татварын онол, эрх зүйн огт мэдлэггүй нөхөр гэж харагдаж байна. Наад Б.Жавхлан гэх нөхөр чинь Монголбанкинд байхдаа 2013 онд Б.Золжаргалтай нийлж мөнгө хэвлээд 2,7 их наяд төгрөгийн ханшийг 40 хувь унагасан. Тэр хэрэгтээ ямар ч хариуцлага хүлээгээгүй. Энэ систем ажиллаж эхлэхийн өмнө манай улсад нийт 1600 кассын машин байсан. Хоёр жилийн дараа гэхэд 200 мянган кассын машинтай болсон. Ерөнхийдөө энэ хуулийн гол зорилго бол тодорхой хувийг нь иргэдэд олгоод түүгээр дамжуулж хяналтын системийг бий болгох явдал. Энэ бол 328 тэрбум төгрөгөөр бүтсэн систем. Олон монгол залуусын хөдөлмөр.

НӨАТ-ын буцаан олголтыг 60-70 хувь болгож нэмэгдүүлэх ёстой. Зарим салбар руу 100 хувь ч буцааж болно. Татварын өөрчлөлтүүд цаанаа нийгмийн өөрчлөлтийг дагуулж явдаг. Эцсийн эцэст иргэн 20 хувийн буцаалт, төр татвараа давуулсан дүнгээр авч, харин аж ахуйн нэгж бүх бүртгэлээ секунд тутам хянаж чаддаг болсон. Жишээ нь, чи ресторан ажиллуулдаг байлаа гэхэд бүх бүтээгдэхүүн чинь бүртгэлтэй, ажилчид чиний бараанаас зарах, авах ямар ч боломжгүй. Энэ л НӨАТ-ын системийн давуу тал. Ингээд гурвуулаа ялагч, үүнийг л ойлгох хэрэгтэй. Татварын давсан орлого бүрийг иргэнд буцааж өгөх ёстой. НӨАТ анхнаасаа бүртгэлийн систем учир үүгээр дамжуулж мөнгөний урсгалыг зохицуулж болно. Хар зах дээрх мөнгө угаалтыг хумих, бусад татварын мөн чанарыг таниулдаг давуу талтай систем.

Жишээ нь, өнгөрсөн 2022 онд 600 сая баримт хэвлэж, 97 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. НӨАТ-ын системийн үр дүнд татварын орлого нэг их наяд төгрөгөөс дээш давж ирсэн гээд сайн үзүүлэлтүүд бий. Нөгөө талаасаа саар үзүүлэлтүүд ч гарч байна. Жишээ нь, НӨАТ-ын сугалаа шударга явагддаг уу? гэх эргэлзээ эхнээсээ иргэдэд байсан нь худлаа ч юм биш. Нөгөө талаар өдгөө ч НӨАТ-ын баримт өгдөггүй салбар, бүлэг хүмүүс байсаар байна. Авто машин, хурдан морь, газар, малын худалдаанаас гадна зарим томоохон зах дэлгүүрүүд НӨАТ өгдөггүй, авдаггүй. Гэх мэтчилэн засах, өөрчлөх ёстой асуудал бол бий. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэдэг нь нэг ёсондоо эцсийн хэрэглэгчид төлсөн татварынхаа таван хувийг л авах тухай юм” гэв.

Ц.Ууганбаатар: Ирэх он жилүүдэд Төв сайхан нутгаа хөгжлийн төв болно гэдэгт итгэлтэй байна
Ц.Ууганбаатар: Ирэх он жилүүдэд Төв сайхан нутгаа хөгжлийн төв болно гэдэгт итгэлтэй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.