Дөрөвдүгээр сарын 4-нд болох үйл явдлын тойм:
8.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн гадна талбайд албан тушаалаа урвуулан ашиглаж,"Сант" сургуульд давуу байдал үүсгэсэн А.Энхтөр шүүгчийг эсэргүүцэж иргэн Б.Батдэлгэр цуглаан зохион байгуулна.
9.00 цагт “Скай Рекорт”-ын “Хүн театр”-т “Аялал жуулчлалын үндэсний чуулган” болно. Утас: 99109816, 80098480
9.30 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал болно. Утас: 88881985
10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
10.00 цагт МҮЭСТО-нд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт болно.