Спининг загасчлалын УАШТ-2015 болох гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Спининг загасчлалын УАШТ-2015 болох гэж байна

Спининг загасчлалын УАШТ-2015 болох гэж байна

нийтлэсэн Admin

2015 оны 6-р сарын 20-ны Бямба гаригт загасчлалын спортын хамгийн түгээмэл хөгжсөн төрөл болох Спининг Загасчлалын Улсын Аварга Шалгаруулах нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэмцээн нь зөвхөн сэртэнгүй дэгээтэй хиймэл өгөөшийг ашиглан загасыг барьж буцаан тавих зарчмаар явагдах ба бүхэлдээ Зөв зохистой загасчлалыг сурталчилсан спорт үйл ажиллагаа болно. Мөн загасыг барьж гаргахдаа урт иштэй газардуулах торыг ашиглах, загасанд ямарч гэмтэл учруулахгүй байх, газарт хүргэлгүй буцаан тавих гэсэн зарчмуудыг дүрмэндээ тусгаж, энэ талаар сурталчилан таниулахад зорьжээ.

Спининг загасчлалын УАШТ-2015 болох гэж байна

 
Тус тэмцээнийг Монголын Загасчлах Спортын Холбоодын Нэгдэлээс зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Номадс загасчлалын клуб ажиллаж байна. МЗСХНэгдэл нь загасчлалын спортыг түгээн дэлгэрүүлэх, зөв зохистой загасчлалыг нийт загас сонирхогчиддоо сурталчилах, байгаль дэлхий гол горхиныхоо сайн сайхны төлөө дорвитой ажлуудыг санаачлан хийх зорилгоор ТББ-ууд албан ёсоор нэгдсэн спортын нэгдэл юм. МЗСХНэгдэлийн бүрэлдэхүүнд 1998 онд байгуулагдсан анхны Монголын Загас Сонирхогчдын Спорт Нийгэмлэгээс эхлээд Монголын ихэнх загасчлалын спортын холбоо, клубүүд харъяалагдаж байна.

 

Спининг Загасчлалын УАШТ-д 3 тамирчинтай баг бүрдүүлэн оролцох боломжтой ба тэмцээн нь энэ сарын 20-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Хэрлэн гол дээр явагдана. Тэмцээн болох байрлал нь Багануур дүүргээс хойш 33км-т байрлах Хаан Хэрлэн жуулчны баазад нээлтээ хийх бөгөөд багийн болон хувийн дүнгээр эхний 3 байрыг шалгаруулж аваргуудыг тодруулах гэж байна. Тэмцээний бүртгэлийн талаарх мэдээлэл, дүрэм, хөтөлбөрийг доорх хаягуудаас авч болно.


Тэмцээний бүртгэл, хөтөлбөр: Татах

Багуудын бүртгэлийн хуудас: Татах

Тэмцээний дүрэм: Татах

Фэйсбүүк хаяг: http://www.fb.com/groups/SpinningFishingMongolia

Холбогдох утас: 99099885, 99100401

МОНГОЛЫН ЗАГАСЧЛАХ СПОРТЫН ХОЛБООДЫН НЭГДЭЛ

 

НОМАДС ЗАГАСЧЛАЛЫН КЛУБ

 


Видео

 
200 гаруй жилийн настай онгоныг хаалттай “үзмэр” болгосоор байна
200 гаруй жилийн настай онгоныг хаалттай “үзмэр” болгосоор байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.