Улсын харцага Б. Пүрэвсайхан түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Улсын харцага Б. Пүрэвсайхан түрүүллээ

Улсын харцага Б. Пүрэвсайхан түрүүллээ

Ховд аймгийн Буянт сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой Ховд аймгийн Буянт суманд 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө.

Түүхт ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын харцага Ц.Содномдорж, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Монгол улсын харцага Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Улсын харцага Н.Батзаяа, Ховд аймгийн Мянгад сумын харъяат, Улсын харцага Г.Алтангэрэл нараар манлайлуулсан хүчит 128 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдав.

Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Монгол улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Улсын харцага Цэдэвийн Содномдорж үзүүрлэлээ. Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Улсын харцага Нямаагийн Батзаяа, Буянт сумын харъяат, аймгийн арслан Оргихын Хангай нар шалгаран үлдлээ. 
Эх сурвалж:

Нүүрсний сонсгол ирэх долоо хоногт эхэлнэ
Нүүрсний сонсгол ирэх долоо хоногт эхэлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.