Нийтийн хоол нянгийн бохирдол ихтэй гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Нийтийн хоол нянгийн бохирдол ихтэй гарчээ

Нийтийн хоол нянгийн бохирдол ихтэй гарчээ

Сар шинийн баярыг угтсан хүнсний аюулгүй байдалд хийсэн хяналт, шалгалтаа НМХГ-ын төв лаборатори өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Шалгалтын дагуу46 байцаагчдын ирүүлсэн 640 сорьцыг хүлээн авч шинжилгээ хийжээ. Шинжилгээний лабораторийн үйл ажиллагааныхаа хүрээнд41 иргэн, 382 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч, 1270 сорьцыг шинжилж тухай бүрт нь зөвлөгөө өгсөн байна. Хяналтаар орсон нийт сорьцын38.4 хувь нь жимс, жимсгэнэ хүнсний ногоо, 25.8 хувь нь мах махан бүтээгдэхүүн, 20.6 хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн, 9.8 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлжээ. Харин иргэдийн хүсэлтээр лабораторид шинжилсэн нийт сорьцын34.2 хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн, 29 хувь нь мах махан бүтээгдэхүүн, 11 хувь нь цэвэршүүлсэн ус, ундаа, 9.2 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүн, хоёр хувь нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо орсон байна. Лабораторид шинжилсэн сорьцын сорилтын дүнг нэгтгэхэд ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салат, кимчи, хэрчсэн гурил, хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй гэж гарчээ. Мөн үнээний сүүнд бруцеллёз илэрсэн, ариутгасан тетрапак савлагаатай сүүний хуурай бодис бага гарсан зэрэг тохиолдол илэрсэн байна. Түүнчлэн цагдаагийн газрын хүсэлтээр улсын байцаагчдаас шинжилгээнд ирүүлсэн найман төрлийн архи хуурамч болохыг нь тогтоожээ. Улмаар идсэн хоол хүнсэнд хордсон гэсэн иргэдийн хүсэлт гомдлын дагуу Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс/МХХ/ ирүүлсэн нийтийн хоол нянгийн бохирдол ихтэй гарлаа.

Эх сурвалж: Unen.mn

 

      2015-03-27 08:09:54  ӨНӨӨДӨР:
2015-03-27 08:09:54 ӨНӨӨДӨР: "Босоо Хөх Монгол" ТББ-ын хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.