Төсвийн мөнгөөр гадаадад аялсан хүмүүст хариуцлага тооцсонгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 10 секунд
Төсвийн мөнгөөр гадаадад аялсан хүмүүст  хариуцлага тооцсонгүй

Төсвийн мөнгөөр гадаадад аялсан хүмүүст хариуцлага тооцсонгүй

Төрийн албаны нэрээр гул барьж гадаад руу байн байн аялах дуртай сайд, түшмэд олширч байна. Тэдэнд хяналт тавьдаг газар ч бараг үгүй. Харин Засгийн газар саяхнаас дарга нарын гадаад томилолтыг журамлахаар боллоо.  Нэгдсэн нэг цонхоор харж  энэ асуудлыг цохицуулах нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад ч илүү үр дүнтэй гэж үзжээ. Харин төсвийн мөнгөөр аялж зугаацсан хүмүүст хариуцлага тооцсонгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөс арав гаруй хүн өнгөрсөн зун туршлага судлах  халхавчийн  дор дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзээд ирсэн. Сүүлд сонсохноо  тэдний зардлыг төлүүлнэ гээд  чим чимээгүй өнгөрчээ.

Мөн Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “аялал”-ын багийнхан Чех, Словак улсад арав гаруй хоног аялав. Тэдний  зардал тун  ноцтой. Хашрууд эртнээр гадаад руу явахаа төлөвлөн төсвийн тодотгол хийхдээ Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө гэсэн ангилалд нь зардлаа оруулан  батлуулжээ. Хувийн зугаа цэнгэл хөөж гадаад улс оронд  аялах нь орон нутгийн хөгжлийн том “зорилт” байсан юм байлгүй. Гэхдээ энэ нь яалт ч үгүй  хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шалгалтаар тогтоожээ.  Нийтдээ 50 сая төгрөг хууль бусаар зарцуулсан нь илэрсэн байна. Зарим баян чинээлэг нэгэнд энэ мөнгө дэндүү бага санагдах байх. Гэвч орон нутагтаа бол их мөнгө. Ер нь луйвар л луйвар хойно, их багын ялгаагүй хариуцлага хүлээх  ёстой. Харин уг асуудлаас болоод Сангийн яам нь Дундговь  аймагт өгөх орлогын шилжүүлгийг түр зогсоогоод байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Амьдралыг тэтгэсэн түүхт 99 жил
Амьдралыг тэтгэсэн түүхт 99 жил
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.