2014 он нь Азийн харилцаа холбооны салбарт их дуулиан, сенсаци авчирсан жил байсан талаар томоохон мэдээллийн хэрэгслүүд тодотгосон байна. Тэгвэл ямар үйл явдлууд сенсаци дэгдээгээд байгаа талаар сонирхлоо.
СЕНСАЦИ 1: ALIBABA.com сайтборлуултаараа тэргүүллээ
Хятадын онлайн худалдааныхамгийн том сайт гэгдэх alibaba.com–н зах зээлийн үнэлгээ 140 тэрбумам долларт хүрч Amazon.com,ebay.com-ийг хол хаясан байна. Уг өсөлтөнд Хятадын эдийн засгийн болон гар утас хэрэглэгчдийн өсөлтүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. ALIBABA группийн захирал ноён Жак Ма нь хөрөнгө оруулагчдыг төдийлөн өргөмжлөөд байдаггүй бөгөөд “Бид харилцагчдыг нэгд, ажилтнуудыг хоёрт, харин хөрөнгө оруулагчдыг гуравт тавих болно” гэж хэлэх дуртай нэгэн. Мөн тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Энэ компанийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд Алибабагийн хувьцаа эзэмшигчдэд урт хугацаанд үр ашиг өгөхийн тулд бид харилцагч нартаа тууштай үйлчлэх ёстой гэдэгт итгэдэг” хэмээн тодотгон хэлжээ.
СЕНСАЦИ 2: Хятадын тэргүүн хатагтайн селфи selfie олны анхаарлыг татлаа
2014 оны 3 сард Берлин хотноо болсон албан ёсны айлчлалын үеэр Хятадын тэргүүнхатагтай Пен Лиюан ZTE Корпорацийн шинэ Nubia брэндийн гар утсаар селфи хийжбайсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. Тэрээр энэ үйлдлээ тайлбарлахадаа “Хятадын мөрөөдөл бол Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс эхлэнэ” гэсэн байна. Түүний энэ уриалгын анхны бүтээгдэхүүн болох ZTE Корпорацийн Nubia ухаалаг утас нь 2013 оны 12 сарын 9-нд урьдчилсан захиалгаа зарласан ба нийтдээ 2,5 сая ширхэг захиалгыг Хятадын томоохон онлайн худалдааны сайт болох JD.com-той хамтран авч чадсан нь шинэ рекордыг тогтоосон юм байна.
СЕНСАЦИ 3: LTE-4G сүлжээгээр Японы NTT Docomo шилдгээр шалгарлаа
Азийн хамгийн шилдэг LTE-4G сүлжээгээр үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар Японы оператор NTTDocomo шалгарсан байна. Тус оператор компани нь LTE-д 23,4 сая иений хөрөнгө оруулалт хийсэн. Frost and Sullivan олон улсын консалтинг, судалгааны корпораци нь 2014 оны ICT салбарын тэргүүлэгчдийг шалгаруулахдаа NTT Docomo-н Гүйцэтгэх захирал ноён Kaoру Kaтo-д “2014 оны Ази тивийн ICTкомпаниудын шилдэг гүйцэтгэх захирал” шагналыг гардуулсан байна.
СЕНСАЦИ 4: Huawei компани хууль бусаар албан бичиг үйлдсэн нь олонд ил болов
Хамгийн бусармаг үйлдэл гаргасан компаниар Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei компани орсон байна. www.southsudantribune.org сайтад мэдээлсэнээр Huaweiнь 2014 оны 10 дугаарсарын 3-ны өдөр Бээжин дэх Хятадын Экспорт-Импорт Банкны ерөнхийлөгч ноён Хон Ли Ру руу Өмнөд Суданы Харилцаа, холбооны сайд ноён Майкл Макуэй Лют-г төлөөлж хуурамч албан бичиг үйлдсэн нь илэрчээ. Уг хуурамч албан бичигт өрсөлдөгч байгууллагынхаа хэрэгжүүлэхээр болсон Дижитал Телевизийн Төслийг хүчингүй болгох, төслийн хэрэгжилтийг хойшлуулахыг хүссэн тухай дурдсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан Өмнөд Суданы хууль хяналтын байгууллагаас Huawei-ын гүйцэтгэх захирал ноён Нан Чен-г эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ үйлдэл нь хоёр улсын төдийгүй цаашлаад олон улсын хамтын ажиллагаанд сөрөгөөр нөлөөлнө гэж хэвлэлийнхэн онцолсоноороо оны онцлох сенсацийн нэг болсон байна
СЕНСАЦИ 5: Xiaomi Inc компани нь хамгийн их амжилт гаргасан байгууллагаар тодорчээ
ICT салбарт хамгийн богино хугацаанд хамгийн их амжилт гаргасан компаниар Xiaomi Inc тодорсон байна. Уг компани нь 2010 онд байгуулагдсан бөгөөд хэрэглэгчдэд хамгийн бага үнээр хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг агуулсан ухаалаг утсыг үйлдвэрлэдэг. 2014 онд л гэхэд 60 сая ширхэг ухаалаг утсыг борлуулсан байна. Xiaomi Inc компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн 46 тэрбум ам долларын хөрөнгийг босгож чадсанаараа оны онцлох дуулианд зүй ёсоор орсон байна.
Эх сурвалж: Zaluu.com