Дээдсийн хүрээнийхэнд дунд “брэнд хатагтай” нэр зүүгээд байгаа “Ажигава” группийн захирал Э.Туул гэх энэ гоолиг бүсгүйг ихэнх хүмүүс УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр гэдгээр нь андахгүй биз ээ. Зөвхөн өмссөн зүүснээрээ бус хийж бүтээсэн ажил, эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсролоороо хэний ч бахархлыг төрүүлдэг Э.Туул өөрийн гэсэн сан байгуулж, хүмүүнлэгийн үйлст гар сунгах болсоор даруй хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа билээ.
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, сайн эзэгтэй байхаас гадна нийгэмд хандсан олон талын үйл ажиллагаа явуулахыг хүсдэг гэх тэрбээр нэгэнтээ өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ. “Хааяа Монголдоо удаан байхаар ядардаг. Гадаа гараад утаа, бодолд орсон харцнууд, хар бараан хувцаслалт, ууртай царайнууд, залхмаар улс төр, нэг л адил шийдэл үгүй асуудлууд, толгой эргэмээр хувь хүн, гэр бүлийн асуудлууд, нэг үлээхэд л дэлбэрч нэг нэгэн рүүгээ дайрахад бэлэн араатан авиртай хүмүүс, замын түгжрэл, эрүүл бус хүнс... Тэгээд яагаад л бид сайхан болно гэж итгээд зүтгээд байдаг юм бол? Яагаад гэвэл бидэнд сайжруулах боломж байна гэж итгэж явдагт л байх. Боломж байна гэдэг их чухал шүү” хэмээн сэтгэлээ уудалсан түүний үгийг дэмжих нэгэн байхад, хөрөнгө мөнгөөрөө илүүрхэж яваа баячуудын уйтгарлалт гэж дүгнэх хүмүүс ч цөөнгүй байжээ.
Б.Содон
Эх сурвалж: PHOTONEWS.MN