Хүүхдийн спортын Зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Хүүхдийн спортын Зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана

Хүүхдийн спортын Зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана

Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баян хонгор аймаг 2023 оны 6 дугаар сарын 19-29 ны өдрүүдэд зохион байгуулна. Тэмцээн чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг гэх 23 төрөлтөд зохион явуулах юм. Тэмцээнийг зохион байгуулах аймаг өмнө нь томоохон тэмцээнүүд хүлээн авч байсан туршлагатай хамт олон. Мөн медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх нь сонирхлын төвд байна. Тэд мөн тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгаа гарчээ. Тэмцээний бэлгэдлийг Монгол Улсын нэн ховор амьтан Мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм. Тив, дэлхийд алдраа цуурайтуулж яваа шилдэг тамирчдын төлөөлөл аймагтаа зохион байгуулагдах хүүхдийн спортын наадмын зохион байгуулалтад нэгэн сэтгэлээр нэгдэж ажиллаж байгаа юм. Монгол Улсын хүүхдийн спортын олимп гэгддэг спортын наадамд Монгол Улсын засгийн газар, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БТСХ нэгдэн ажиллаж байна.

Х.Тэмүүжин гишүүний түмний хөрөнгөөр “тоглосон” шийдвэрүүд
Х.Тэмүүжин гишүүний түмний хөрөнгөөр “тоглосон” шийдвэрүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.