УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга томилох асуудлыг хэлэлцлээ. Ардын намын бүлгээс УИХ-ын гишүүн Су.Батболдыг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлээгүй юм. Харин байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар түүнийг байнгын хорооны даргад дэмжлээ.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Мах экспортлох асуудлаар, Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын сайдаас мэдээлэл сонсохоор байсан. Гэвч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд М.Хүрэлсүх нарын хүсэлтээр дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.
Эх сурвалж: Dorgio.mn
Ц.Гэрэл