Нийслэл хотын гудамжаар явган зорчих нь аюултай хэвээр ажээ. Замын голд болон хажуугаар нь байгаа дулааны шугамын траншейнд унаж бэртэх, амь насаа алдах нь энүүхэнд болоод байна.Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын урд талын дулааны шугамын траншей таглаагүй байснаас болж 50 гаруй настай нэгэн эмэгтэй унажнас барсан хэрэг гарчээ. Нийслэлийн онцгой байдлынхан хэргийн газар дээр ажиллаж талийгаачийн шарилыг траншейнаас гаргаж авсан байна. Талийгаач гэр рүүгээ явах замдаа ийнхүү осолджээ. Хэргийг цагдаагийн байгуулага шалгаж байна.
Б. Баяр
Эх сурвалж: Tumen.mn