Японд анх удаа нэг өдөрт батлагдсан коронавирусийн халдварын тохиолдол 200,000 давлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Японд анх удаа нэг өдөрт батлагдсан коронавирусийн халдварын тохиолдол 200,000 давлаа

Японд анх удаа нэг өдөрт батлагдсан коронавирусийн халдварын тохиолдол 200,000 давлаа

Бямба гарагт Япон улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол анх удаа 200,000-ыг давжээ.

Халдварын тохиолдол дөрвөн өдөр дараалан хамгийн дээд хэмжээндээ хүрсэн нь энэ юм байна. Нийслэл Токио хотод тухайн өдөр 32,698 халдварын тохиолдол батлагдсан нь гурван өдөр дараалан 30,000 давсан үзэгдэл болжээ. Өмнөх долоо хоногийн Бямба гарагаас 13,000 орчмоор өссөн байна.

Бямба гарагт бас Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказү Мацүно халдвар авсан тухай мэдээ цацагджээ.

Сүүлийн өдрүүдэд Японд цар тахлын долоо дахь давлагаа эрчимжихэд халдварлах чадвар өндөртэй Омикрон вирусийн BA.5 дэд хувилбар голлон нөлөөлж байна.

Бямба гарагт 200,975 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр бүртгэгдсэн өмнөх хамгийн өндөр тоо болох 104,000 тохиолдлоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ өдөр Японы 47 мужийн 17-д нь цар тахлын үеийн хамгийн өндөр тоо бүртгэгджээ.

Хэдийгээр долоо дахь давлагаа урьд урьдынхаас илүү хүчтэй байгаа ч хөл хорионы дэглэм тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа Фүмио Кишидагийн засгийн газар мэдэгдэж байна. Бямба гарагаас Токио хотын өндөр настны асрамжийн газрын ажилтнууд, эмнэлгийн ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамруулж эхэлжээ.

Эх сурвалж: Kyodo News

Нийслэлийг өөрчлөх МАН-ын супер төлөвлөгөө
Нийслэлийг өөрчлөх МАН-ын супер төлөвлөгөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.