Дэлхийн №1 алуурчин Абу Бакригийн байгаа газрын тухай мэдээлэл 10 сая ам.доллараар үнэлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
Дэлхийн №1 алуурчин Абу Бакригийн байгаа газрын тухай  мэдээлэл 10 сая ам.доллараар үнэлэгджээ

Дэлхийн №1 алуурчин Абу Бакригийн байгаа газрын тухай мэдээлэл 10 сая ам.доллараар үнэлэгджээ

Исламын улс бүлэглэл улам хүчирхэг болсоор байна. Сири, Иракын газар нутгийг хяналтдаа авсан бол одоо Афганист руу өнгөлзөх боллоо. Эхний үедээ буюу 2004-2014 онд энэ бүлэглэл алан хядагчдын “Аль-Кайда”-гийн бүрэлдэхүүнд байсан юм. Сүүлдээ Сири дэх Аль-Кайдагийн нэгэн салбарынхантай түнжин хагарч, өрх тусгаарласан. Анх хөл дээрээ босч бэхжихэд нь Катар улс тусалсан гэдэг.

Одоо тэд зэр зэсэг сайтай, санхүүгийн хувьд ч лалын алан хядагч бусад бүлэглэлүүдээс хэд дахин их хөрөнгөтэй болоод байна. Өнгөрсөн онд Америкийн “Форбс” сэтгүүлээс хийсэн судалгаагаар жилдээ 2 тэрбум ам.долларын орлоготой гэж гарчээ.  Санхүүгийн эх үүсвэр нь газрын тосны наймаа. Нөлөөгөө тогтоосон улсуудаас нефтийг нь хууль бусаар  авдаг. Өдөрт ийм аргаар барагцаалбал хоёр сая доллар олж байна.

Абу Омар Аль-Багдади гэгч толгойлогч нь 2010 онд алагдахад оронд нь лалын сүмд номлогч байсан нэгэн эр  Исламын улсыг тэргүүлэх болсон юм. Түүний жинхэнэ нэр олон үгээс бүрддэг их урт тул хэлэхэд эвтэйхнээр нь зүгээр л Абу Бакри Аль-Багдади гэх бөгөөд сүүлийн арваадхан жилийн дотор тэр дэлхийн номер нэг  алуурчин болж амжсан байна. Осама бин Ладен хүртэл түүнийг “Арай дэндүү хэрцгий нөхөр шүү” гээд уулга алдаж суусан гэдэг.   Саддам Хуссейныг устгасны дараа Абу Бакри  Аль Кайдагийн  нэгэн нууц аллагад хамгийн идэхтэй зүтгэсэн юм. Хүүхдүүдийг гудамжинд бөөнөөрөө тоглож байхад дээр нь бөмбөг тэсэлж хороохыг тэр даанч юман чинээ санахгүй нэгэн ажээ. Америкчууд түүнийг 2011 оноос хамгийн аюултай алан хядагч хэмээх хар жагсаалтдаа бүртгэсэн байна. Мөн Абу Бакригийн байгаа газрыг  тодорхойлсон мэдээллийг  10 сая ам.доллараар үнэлж авна гэж байлаа. Гэвч одоо болтол олж устгаж чадаагүй  байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Ургах наран хорооллын бохир хальж хөлдөн иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулсаар байна
Ургах наран хорооллын бохир хальж хөлдөн иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулсаар байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.