Монгол улсын хүн амын халдварт өвчний бүтэц 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. БЗДХ-ын өвчлөлийн 31.8 хувийг заг хүйтэн, 40.6 хувийг тэмбүү, 27.5 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байна
Харин нийт тохиолдлын 78,7 хувь нь 15-39 насны залуучууд байна. Мэдлэг бол бидэнд байдаг цорын ганц вакцин гэдгийг ЭМЯ-наас анхааруулж байна. Тиймээс та өөртөө итгэлтэй байж бусдын шахалтад орохгүй байх нь аливаа эрсдэлтэй алхмаас өөрийгөө болон хайртай хүнээ хамгаалж чадна.