Д. Энхбат “манай нохой” мөн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 47 секунд
Д. Энхбат “манай нохой” мөн үү

Д. Энхбат “манай нохой” мөн үү

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай таван жилийн өмнө, 2016 оны хавар “Баттулга бол нохой, гэхдээ манай нохой” гэдэг үгийг хэлж байсан юм. Тухайн үед хэнийг, яах гэж, бас ямар үр дүнд хүрэх зорилгоор хэлсэн нь чухал биш. “Объект” нь энд хэлэх гэж буй санаатай зөрчилдөж болох юм. Гол нь энэ үгийн ард маш том агуулга байдаг юм. Ялангуяа яг одоо үргэлжилж буй Ерөнхийлөгчийн сонгуультай тун холбоотой. Өөрөөр хэлбэл, Монголын Ерөнхийлөгч гаднын нөлөөлөлд автдаггүй “манай нохой” байх ёстой гэсэн үг.

Манайхны Ерөнхийлөгчдөө тавьдаг хамгийн чухал шалгуур нь энэ юм. Тэгээд ч Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээсэн. Эв нэгдлийг илэрхийлэгч шүү дээ. Мөн Ерөнхийлөгч тангараг өргөхдөө “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээнэ. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат “манай нохой” байх шалгуурыг хангаж байгаа юу. Эргэлзээтэй. Тайландын хамгийн өндөр өртөгтэй, амралтын хот Хуа Хинд охиныхоо нэр дээр худалдаж авсан тансаг байшиндаа өвлийн хүйтнийг өнгөрөөдөг. Тэрбумтан Жорж Соросыг Монголд төлөөлж ирсэн. Дамжаад иргэний хөдөлгөөн, жижиг намуудыг удирдсан. “Хар” долдугаар сарын 1-нийг эхлэхэд оролцож явсан. Тэр жилийн сонгуулиар гишүүн болсон. 2012 оноос сураг алдарсан. Гэхдээ энэ хооронд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан. Иймэрхүү түүх, намтартай нэгэн. Ганц Жорж Соросыг нь аваад үзье л дээ. Ер нь бол Д.Энхбат Жорж Сорос, “Соросын сан” хоёртоо хир халдаадаггүй. Шүүмжилбэл бухимдана. 2021 оны тавдугаар сарын 11-нд “Соросын сан” Монголд чухам ямар муу зүйл хийснийг би мэддэггүй юм. Мөн асуухад мэдэх хүн ч олддоггүй. ...Тийм ээ, “Соросын сан” бол коммунизмын эсрэг үйл ажиллагаагаараа олонд их танигдаж ирсэн. Тийм учир дарангуйлалтай орнуудад их муу хэлэгддэг, заримаас нь хөөгдсөн ч байдаг” гэж байв. Гэтэл Жорж Соросын хувьд улс төр, бизнес хоёрын аль нь ашиг олдог.

Зөвхөн Америкт юу “хийсэн” талаар нь сонирхоход 2003 онд “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Жорж Бушийг авч хаях нь миний амьдралын гол зорилго” гэж хэлсэн байдаг. Сорос Бушийн эсрэг үйл хэрэгт 23 сая доллар зарцуулсан боловч Буш 2004 онд ахин сонгогдсон байдаг. Тэрбумтан Жорж Соросын удирддаг “Соросын сан”-гийн нууц мэдээллийн санг 2016 оны зун хакердаж, 2500 гаруй нууц баримт бичгийг илчлэн “DC Leaks” сайтад байршуулж байв. Тэдгээр баримтыг Дэлхийн банк, Ерөнхийлөгчийн тамгын газар, газар зүйн байрлал, бүс нутаг зэргээр тус тусдаа категори болгон хувааж байлаа. 2008-2016 оныг хамрах тус нууц баримт бичгийн ихэнх нь Нээлттэй нийгэм сантай холбоотой баримтууд байлаа. Тухайлбал, Европын сонгууль, шилжих хөдөлгөөн, орогнол зэрэг дүрвэгсдийн талаархи төлөвлөгөө, стратеги, тэргүүлэх чиглэл болон бусад үйл ажиллагааг илчилсэн байв. Мөн дэлхийн геополитикийн ашиг сонирхол, санхүүгийн булхай тэдгээрийн дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Албанид тогтворгүй байдал үүсгэх тухай зааварчилгаа авч байсан баримт хүртэл байсан гэдэг юм. Уг нь энэ маш ноцтой асуудал шүү. Д.Энхбатын хэлснээр сүүлийн хэдэн жил “Соросын сан”-гийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа гэдэг.

Гэхдээ л... Дахиад хэлье.

Тиймээс л Д.Энхбат “манай нохой” мөн үү гэж асуумаар байгаа юм!!!

Эх сурвалж: Erennews.mn

ДАЛХААГИЙН НОРОВ (1951-2020)
ДАЛХААГИЙН НОРОВ (1951-2020)
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.