Олимпийн аварга медалиа хураалгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Олимпийн аварга медалиа хураалгалаа

Олимпийн аварга медалиа хураалгалаа

Солонгос улсын иргэн Олимпийн аварга, усанд сэлэлтийн тамирчин Пак Тэ Хуан өнөөдөр Азийн тоглолтоос авсан медалиудаа албан ёсоор хураалгалаа.

    Тэрээр өнгөрсөн оны 9-р сард Инчон хотноо зохион байгуулагдсан Ази тивийн спортын тоглолтод оролцож хувийн төрлөөр нэг Мөнгө, нэг Хүрэл медаль авсан бол багийн төрлөөр гурван Хүрэл медаль авсан байсан юм. 

     Гэвч тэмцээний дараа авсан допингийн шинжилгээгээр тамирчин Пак Тэ Хуан нь сэргээшийн төрөлд багтдаг тариаг хэрэглэсэнг илрүүлжээ. Тэрээр энэ тухай хийлгэсэн хэвлэлийн хурал дээр эмч нарын буруу үйлдлээс болж сэргээш бүхий тариаг хийлгэсэн хэмээн хүлээн зөвшөөрч байсан удаатай.

     Ази тивийн усан спортын холбооны хурлын шийдвэрээр тамирчин Пак Тэ Хуан-ы тэмцээнд орох эрхийг 18 сараас хассан байгаа бол өнөөдөр ийнхүү түүний авсан нэг Мөнгө, дөрвөн Хүрэл медалийг хураан авч дараагийн байруудыг эзэлсэн Япон, Казакстан, Хятад, Сингапур орны тамирчдад шилжүүлэн өгч байна.

    Тамирчин Пак Тэ Хуан-тай нэг баг болон өрсөлдөж багийн амжилтаар гурван Хүрэл медаль хүртсэн бусад Солонгос тамирчид ч мөн медалиа хураалгаж байгаа юм байна.
 

 

 
 
Нийслэлийн өмчид нийгмийн дэд бүтцийн зориулалттай барилгуудыг бүртгэн авлаа
Нийслэлийн өмчид нийгмийн дэд бүтцийн зориулалттай барилгуудыг бүртгэн авлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.