Ковид-19 цар тахлын эсрэг ажил “ACA станц”-аар дутахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 36 секунд
Ковид-19 цар тахлын эсрэг ажил “ACA станц”-аар дутахгүй

Ковид-19 цар тахлын эсрэг ажил “ACA станц”-аар дутахгүй

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11,540 орчим хүнээс шинжилгээ авахад 2642 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 85,770 болов.

Монгол Улс нэг сая хүн тутам дахь халдварын тоо болон нас баралтаараа дэлхий тэргүүлээд эхэлчихсэн. Нөгөө талдаа улсын хэмжээнд нийт 1,676,911 иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан байхад халдварын тоо буурах биш улам л нэмэгдээд байна. Иргэд ч өнгөрсөн 7 сарын турш Засгийн газраас гаргасан шийдвэр бүрийг харьцангуй дуулгавартай дагаж, мөрдөж ирлээ.

Гэтэл Засгийн газар, Эрүүл мэндийн яам халдвараа бууруулах ажлаа эрчимжүүлэхээс илүү хэлбэр тал рүү илүү анхаараад эхэлсэн бололтой. Тодруулбал, өнөөдөр АСА станц хэмээгээд Асашёорюү Д.Дагвадоржийг 11 цагийн мэдээлэлдээ оруулаад ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөртэй ярилцлага хийлгэж харагдах юм.

Түүнчлэн УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү бүр ЭМЯ-ны мэдээллийг өгч зогсоно. Нэг ёсондоо халдварын эсрэг ажлыг хэрхэн эрчимжүүлэхээс илүү яамны мэдээлэл өгөх хэлбэрт нь хэтэрхий анхаараад байх шиг. Одоо олон нийтэд өдөрт хэдэн хүн халдвар авсан, нас барсан нэг их чухал биш болсон. Харин коронавирусийн халдвар, вакцинжуулалт, цар тахалтай холбоотой мэргэжлийн зөвлөгөө, цаг үеийн эргэлзээтэй асуудалд голч тайлбар өгөх илүү чухал билээ.

Гэтэл Д.Дагвадорж аварга хүртэл “Аса станц”-аараа 10 хоног ярилцлага хийх юм гэнэ. Утгаа алдсан цар тахлыг зогсоохдоо анхаарах биш, өөрсдийгөө хэрхэн гоё харагдуулах вэ гэдэгтээ л анхаарч суугаа УОК, ЭМЯ хоёрыг гайхаад барахгүй юм.

Үүнээс гадна УОК-с гаргаж байгаа шийдвэрүүд нь марзан гэхэд дэндүү марзан. Иргэд хоолны газруудад маскгүй үйлчлүүлээд байгаа учраас хоолны газруудыг 7 хоногийн турш хаана гэх мэтчилэн. Ганц хоолны газруудаас л халдвар тархаад байгаа хэрэг үү. Эсвэл ганцхан хоолны газруудыг 7 хоног хаачихвал халдварын тоо буурчих юм уу. Сүүлдээ засаг төрийг ч, цар тахлыг ч ойлгохоо байлаа...

Дуулиант хэргүүд хаана “замхардаг” вэ?
Дуулиант хэргүүд хаана “замхардаг” вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.