Өрөө төлж чадахгүй дампуурлаа зарлах өндөр эрсдэлтэй орнуудын тэргүүн эгнээнд Монгол Улс нэрлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Өрөө төлж чадахгүй дампуурлаа зарлах өндөр эрсдэлтэй орнуудын тэргүүн эгнээнд Монгол Улс нэрлэгджээ

Өрөө төлж чадахгүй дампуурлаа зарлах өндөр эрсдэлтэй орнуудын тэргүүн эгнээнд Монгол Улс нэрлэгджээ

“Economist Intelligence Unit” /EIU/-ийн судлаачид Азийн хөгжиж буй орнууд гадаад өрийн эргэн төлөлтөө хийх боломжгүйд хүрч, дефолт болох эрсдэлтэй байгаа талаар анхаарууллаа.

Тухайлбал, Азийн хөгжиж буй орнууд дунд Монгол Улс, Лаос болон Мьянмар улс ирэх дөрвөн жилд дефолт болох хамгийн өндөр эрсдэлтэй оронд багтаасан байна. Шри Ланка улс өнгөрсөн тавдугаар сард гадаад өрөө төлж чадахгүйд хүрч, түүхэндээ анх удаа дефолт зарласан.

Тэгвэл 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 33.89 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.37 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар байна.

2023 оны эцэст Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай босгосон Самүрай бондын 30 тэрбум иен, Евробондын 500 сая ам.долларын өр төлөх хуваарьтай. Төгрөгийн ханшийн сулрал өдрөөс өдөрт гадаад өрийн дарамтад нэрмээс болж буй.

Эх сурвалж: Bloomberg

Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна
Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.