Нийслэлийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын тэргvvлэгчдийн тогтоолоор зориулалтын зогсоолд машинаа тавилгvй, нэгдvгээр эгнээнд байрлуулсан жолооч нарын машиныг ачих, дугуйг нь тvгжих журам хэрэгжиж эхлээд багагvй хугацаа єнгєрсєн. Харин энэхvv журмыг ШЄХТГ-аас хууль бус хэмээн vзэж “Зориулалтын дугуй тvгжигч ашиглах журам”-ыг илт хvчин тєгєлдєр бус захиргааны актад тооцуулахаар захиргааны хэргийн анхан шатны шvvхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шvvх єнгєрсєн сарын 24-ний єдєр хянан хэлэлцэж “Зориулалтын дугуй тvгжигч ашиглах журам”-ыг хууль бус болохыг тогтоожээ.
Уг нь ачилтын тєлбєрийг нь тухайн vед ЦЕГ-ын дарга тогтоох эрхтэй байтал хотын удирдлагууд єєрсдєд нь хуулиар олгогдоогvй эрхийг эдэлж, 2013-2014 онд ачилт бvрээс 70.000 тєгрєгийн хууль бус тєлбєр хураажээ. Тодруулбал, Нийслэлийн Замын хєдєлгєєний удирдлагын тєв 9230 жолооч иргэнийг 647 сая тєгрєгєєр хууль бусаар торгосныг ШЄХТГ тогтоосон. Угтаа бол энэ vйлдэл нь мєсєн уулын зєвхєн орой нь. Vvний цаана хувийн олон компани, иргэдийг их хэмжээгээр хохироосон гэсэн vг.
Тиймээс энэ асуудлаар ШЄХТГ, Шударга тєрийн тєлєє ТББ, Хуульч эмэгтэйчvvдийн холбоо ТББ зэрэг газар хамтран хохирогч иргэдийг тєлєєлж шvvхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ. Єєрєєр хэлбэл, “НЗД-ын 2013 оны А/769 захирамж нь хууль бус учраас хvчингvй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хотын дарга уг хууль бус захирамжаа орлогчоороо хvчингvй болгуулж хэргийг хэрэгсэхгvй болгохыг хvссэн ч ШЄХТГ-аас дээрх А/769 захирамж анхнаасаа илт хууль бус захиргааны акт байсан хэмээн нэхэмжлэлийнхээ шаардлагыг єєрчилжээ. Тиймээс энэ хэрэг єнєєг хvртэл сунжирч єнгєрсєн сарын 9-ний 13:00 цагаас шvvх хурлыг товлоод байсан юм. Ямартай ч хотын удирдлагуудын энэ мэт хууль бус шийдвэрvvдийг шат, шатны байгууллагууд тогтоож шvvхийн шийдвэрvvд ч эхнээсээ гарсаар байна. Гэтэл нэр хvндээ бодсон дарга нар маань ард иргэдийнхээ талд vнэн, зєв шийдвэр гаргахыг зорьж буй ШЄХТГ-ын дарга Т.Аюурсайханыг “Хvний хийсэн ажлыг хэтэрхий улстєржvvлж байна” хэмээн хэвлэлээр шуугиж байсан удаатай. Тэгвэл удаан хугацааны туршид энэ ажлыг бодитоор хэрэгжvvлж чадсан Т.Аюурсайханы ачаар хэрвээ бидний машиныг ачихаар бол заавал цагдаа байлцуулж, дотор нь хvнтэй болон жолооч нь хvрч ирсэн тохиолдолд ачихгvй байх зэрэг олон ажлил одоо л нэг биелэлээ олох шиг боллоо. Ямартай ч ашгийн тєлєє хэт хєєцєлдєж бусдын эд хєрєнгийг хайр гамгvй эвдэж байсан машин ачилт одоо л эмх цэгцтэй болж зєвхєн цагдаагийн алба хаагчийн дуудлага, бичгээр vйлдсэн шийдвэрээр зєєвєрлєхєєр болсон нь ачигч компаниуд дураараа дургиж иргэдийг хохироохооргvй боллоо.
Эх сурвалж: