Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 19 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 07.  Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 18. Ангараг гараг. Хонгорцог одтой, зургаан цагаан мээнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Эрч хүчтэй өдөр. Таныг удирдагч-Буд гараг, нар болон Сугар гарагтай нэгдсэнээр танд өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд ирээдүйд эрч хүчээр дүүрэн байх болно. Хуурамч амлалт, урвалт, хууран мэхлэлтээс болгоомжил. Бусад хүний тавьсан гоё, сайхан ажил хэрэгч саналд болгоомжтой ханд. Гэнэн итгэмтгий зан болон өгсөн амлалтаа биелүүлээгүйн улмаас дараа нь харамсаж, нулимсаа урсгаж болзошгүй. Гэр бүлийн уур амьсгал хэвийн. Хайр сэтгэлийн харилцаанд дэвшил ажиглагдана.

Үхэр (4/20-5/20)

Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Баяр баясгалан, азгүй тохиолдол холилдоно. Тиймээс таагүй зүйлд нуруугаа харуулалгүй сул орхиж болохгүй. Үхэрүүдээс болж гэрийнхэнтэйгээ харьцах харилцаа хурцадна. Тэд уур бухимдлаа гэрийхэндээ хямрал үүсгэж тайлах болно. Ачааллыг тайлах өөр аргыг олохыг хичээх хэрэгтэй. Настай загаснуудын үе мөчний өвчин сэдрэх магадлалтай.

Хамтатгах (5/21-6/21)

Ачаалалтай өдөр. Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчим өөрчлөгдөж болзошгүй. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Хэсэгхэн зуур амарснаар өнгөрсөн өдрүүдэд алдсан эрч хүчээ сэлбэх болно. Санхүүгийн алдагдал гарахаас сэрэмжил. Амрагийн харилцаанаас болж, сэтгэлээр унаж болзошгүй.

 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр ажилдаа хянуур болгоомжтой хандахыг хичээ. Та мөнгө санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж чадна. Гэхдээ яаран өгсөн амлалтаас болоод хамт ажиллагсдын дунд үл ойлгол үүснэ. Дарга удирдлагатай зөрчилдөж болзошгүй. Иймд хүнтэй маргахгүй байх тал дээр анхааралтай байхыг хичээ.Та эртнээс төлөвлөж, болгоомжтой хөдөлбөл бүх зүйл нааштай шийдэгдэнэ. Таны зүүд маргааш өдөртөө биелнэ. Булингартай ус зүүдэлбэл өвчинг зөгнөж байна.

Арслан (7/23-8/22)   

Хүч шаардсан өдөр. Таны амьдралд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх том хэмжээний өөрчлөлт хувьсал бий болохыг анхааруулж байна. Бодсон санасандаа хүрэх аз тохиох, аль эсвэл эсрэгээрээ өнгөрсөн хугацаанд гаргасан бүх итгэл найдвар, хичээл зүтгэл тань үр дүнгүй талаар өнгөрч мэднэ. Хэрвээ хүндрэл бэрхшээл тохиолдвол, ойр дотны хүн болон ажлын хамтрагчаасаа дэмжлэг ав. Дохио тэмдгийг сайн ажигла. Хувь заяа тохиолдох зүйлийн талаарх мэдээллийг дохио тэмдгээр танд илгээж байж болно.

Охин (8/23-9/22)    

Ихийг бүтээх эрмэлзэлтэй өдөр. Хэрэв та нөхцөл байдлыг амжиж үнэн зөвөөр үнэлж бас биеэ авч явах арга барилаа хэрэгтэй цагт өөрчилж чадаж гэмээ нь хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гарцыг олж чадна. Гаригсийн таагүй байрлал нь мөнгө санхүүгийн хүндэрлийг, аль эсвэл урьдчилж тооцоолоогүй зардлын аюул байхыг зааж баина. Албан тушаалтан, аль эсвэл бусдын алдаанаас үүссэн ноцтой саад тотгорууд нь зорьсондоо хүрэхэд хундэрлийг бий болгоно. Аливаа зүйл цаг хугацаагаар зохицуулагддаг тул жижиг саад бэрхшээлүүдийг зогсолтгүй тэмцэлээр даван туулахыг анхаар.

Жинлүүр (9/23-10/22)   

Маш өвөрмөц өдөр байх нь. Та өвөрмөц, сонин содон зүйлд илүү татагдаж, өөрийн бодол санааг илүү бүтээлч болгож чадна. Харилцаа холбоо тань хөгжилтэй байх авч хөндий хоосон шинжтэй байна. Тэмдэглэсэн мөрөөдлийнхөө тухай бод. Өнөөдөр хүчин чармайлт шаардсан ажил гарч магадгүй тул өөрийн эрч хүчээ гамна. Мөн түүнчлэн өөрийнхөө ажлын хурдыг тодорхойл. Өөрөө хангалттай гэж бодох хүртлээ л ажиллаж, шаардлага гарсан үед амарч ав.

Хилэнц (10/23-11/21)   

Хүнд, аюултай өдөр. Томилолт, аялал зугаалгаар явах магадлалтай өдөр. Хэрэв хамт олон болон удирдлагатайгаа хамт явах бол өөрийн үг хэл, үйл хөдлөлеө онцгой анхаараарай. Аливааг өөрийн хүслээр удирдаж, бусдаас ялгарах гэсэн хүсэл чинь бусдад таагүй хандлага төрүүлж магадгүй. Зөвхөн би гэсэн үзлээс чинь болоод удирдлага чинь таны тухай бодлоо өөрчлөхөд ч хүрч мэднэ.

Нум (11/22-12/21)    

Шинээр ажил хэргийг эхлүүлэхийн өмнө хийж дуусгаагүй хуучин ажлаа дуусгахыг хичээгээрэй. Өнөөдрийн хувьд худалдан авалт хийхийг нэг их яараад байхын шаардлагагүй. Тэдгээр нь маш амжилтгүй болох ба салхинд хийсгэсэн мөнгөнийхөө хойноос та удаан хугацааны туршид харамсах болно. Гэр бүлийн хүрээнд харилцан үл ойлголцол гарах магадлалтай байна.

Матар (12/22-1/19)   

Идэвхитэй бүтээлч өдөр. Өнөөдөр таны амьдралд маш чухал нэгэн үйл явдал тохиох бололтой. Ажил амралт аль алинд нь тааламжтай өдөр болно. Таны санасан бодсон бүхэн биеллээ олно. Энэ удаад аливаа хүндрэл бэрхшээл тохиолдохгүй байх ба таагүй үйл явдлууд таныг тойрон гарна. Томоохон худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол дахин нэг тунгаан бодоход илүүдэхгүй. Төдийлөн их хэрэгцээ шаардлагагүй зүйлийг их хэмжээний зардал чирэгдэл гарган худалдан авах нь цагаа олсон эсэхийг сайтар нягтлаарай. Үдэш оройг гэр бүлийн хүрээнд амарч тухлан өнгөрүүлээрэй.

Хумх (1/20-2/18)   

Тааламжгүй өдөр ялангуяа эрэгтэйчүүд. Амьдралын эрч хүч суларсан байгаа тул удирдлага болон хамтрагч нартайгаа ажиллахад хүнд байх болно. Ухаалаг, хүлээцтэй байдал, залруулах байдлууд давамгайлж байна. Гэр бүлдээ цаг гаргаснаар нэмэлт зарлага ихээхэн гаргах болно. Эмэгтэйчүүдийн хувьд хувийн амьдралд таатай үйл явдал тохионо. Хайр дурлалын асуудалд амжилттай байх бөгөөд амлалтад бүү итгэ, өөрийн сэтгэл хөдлөлөө барихыг зөвлөж байна.

Загас (2/19-3/20)

Өмнөх өдрийн хүндрэл бэрхшээлийг засаж залруулсны дүнд материаллаг байдал болон ойр дотны хүмүүстэй харилцах харилцаагаа мэдэгдэхүйц сайжруулах аз тохионо. Таныг ажил хэргийн уулзалт болон хувийн болзоо, түүнчилэн чухал бичиг баримтыг хэлбэржүүлэх ажил хүлээж байна.

 

ТӨРИЙН БАНК НОГООН ЗЭЭЛИЙН  ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ТӨРИЙН БАНК НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.