Улаанбаатар хотод 9-11 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Улаанбаатар хотод 9-11 хэм дулаан байна

Улаанбаатар хотод 9-11 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундед 4-9 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Найраа хийсэн гэх Н.Жаргалбаяр нарт холбогдох хэрэгт АТГ хавтаст хэрэг нээж, эхнээс нь мэдүүлэг авчээ
Найраа хийсэн гэх Н.Жаргалбаяр нарт холбогдох хэрэгт АТГ хавтаст хэрэг нээж, эхнээс нь мэдүүлэг авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.