Жүжигчин Р.Анхнямын хувьд эмэгтэй жүжигчдээс гадаад зах зээлд гарч чадсан авъяаслаг нэгэн. Олон жил ганц бие явсан тэрээр хүнтэй сууж үрийн зулай үнэрлэсэн ч гэр бүлийнхээ хүнийг ихэд нууцалсаар ирсэн. Түүний ихэд нууцалсан хайр нь волейболын спортын мастер дасгалжуулагч Баярсайхан байжээ. Чамгүй олон багийг дасгалжуулж улсын аваргаас нэлээд олон медаль хүртэж явсан тэр эр өмнө нь хоёронтоо амьдрал зохиогоод үзчихсэн хоёр ч хүүхдийн эцэг. Түүний анхны эхнэр нь Монгол улсын гавъяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальтай, дэлхийн аварга, Герман улсын иргэн Мөнхбаяр гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй.
Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан Р.Анхням анх удаагийн нөхрийнхөө зургийг тавьж ханьдаа баярласнаа илэрхийлсэн байна.
www.times.mn