ШАРХАД ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД "ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ" БАЙГУУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
ШАРХАД ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ“ БАЙГУУЛЛАА

ШАРХАД ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ“ БАЙГУУЛЛАА

Азийн Хөгжлийн Банк, Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон НЗДТГ-ын санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр  хэрэгжиж байгаа билээ.

Энэ хүрээнд Нийслэл хотыг "Нэг биш олон төвтэй" болгож төвлөрлийг сааруулахаар Нийслэл хотын гэр хорооллыг 6 шинэ дэд төв болгон хөгжүүлэх ажил 3 үе шаттай хэрэгжиж байна.

1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил 80 орчим хувьтай хэрэгжиж хотын Гэр хорооллын бүсэд цэвэр бохир ус, төв дулааны шугам, Авто зам, Далан сувгийн ажил ногоон байгууламж, Цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн цэцэрлэг, Спорт цогцолбор гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлж байна.

2-р үе шатанд Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүд, 3-р үе шатанд Шархад, Толгойт дэд төвүүдийн бүтээн байгуулалт хийгдэнэ.

Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Цайз эко таун доторх ус хангамжийн болон ариутгах татуургын салбар шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерийг дотоодын өрсөлдөөнт тендер сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулж “ЧММ” ХХК болон Шандонг Донгхонг Индастри Пайп компанийн түншлэл шалгарлаа.

Ажил гүйцэтгэлийн гэрээг Түншлэлийн эрх бүхий төлөөлөгчид болон Төслийн зохицуулагч нар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулан гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо.

“ЧИНГИС ХААН” ОУНБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ЗАРИМ ШИЙДЭХ АСУУДАЛД САНАЛ СОЛИЛЦЛОО
“ЧИНГИС ХААН” ОУНБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ЗАРИМ ШИЙДЭХ АСУУДАЛД САНАЛ СОЛИЛЦЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.