Ч.Сайханбилэг Сталины арга барилаар ажиллаад байгаа юм уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
Ч.Сайханбилэг Сталины арга барилаар ажиллаад байгаа юм уу

Ч.Сайханбилэг Сталины арга барилаар ажиллаад байгаа юм уу

Төрийн албаны зөвлөл болоод  Засгийн газар  шударга ажиллаж чадаж байна уу. Ийм асуултыг  төрд ажиллаж байгаад гэнэт халагдсан олон хүн бие биедээ тавьж, дотоод итгэл үнэмшлийн сэтгэл рүүгээ өнгийж нэг үзэж  буй аж. Эцэст нь тэдний зарим нь эргэлзэж байгаагаа нуухгүй байна. Харин Төрийн албаны зөвлөлөөс аанай л “бид шударга ш дээ” гэх ухааны юм ярьцгаана. Тус  зөвлөлийн ажилтан Д.Баатарсайхан ”Өдрийн сонин”-д тодруулга яриа өгөхдөө ч мөн иймэрхүү янзтай ам нээжээ. Тэрбээр сүүлийн үед бөөн хэл ам дагуулж байгаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг яагаад хууль бусаар халсан  талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Харин Д.Цогтбаатарыг Төрийн өмчийн хорооны даргаар анх томилсон тухайд өгүүлэхдээ “...сонгон шалгаруулалтанд Д.Цогтбаатар тэнцсэн. Ингээд Төрийн албаны зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 29-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хорооны даргаар Д.Цогтбаатарыг томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосноор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул уг албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах боломжгүй” гэжээ.

Тэгвэл одоо Ц.Нанзаддорж гэдэг нөхрийг Төрийн өмчийн хорооны даргаар томилчихоод байгаа. Ингэхдээ Д.Цогтбаатарыг ямар ч үндэслэлгүйгээр халж, Ц.Нанзаддоржийг  оронд нь томилсон бөгөөд энэ тухай маргаанд Засгийн газраас тоймтой  хариу өгөөгүй байгаа ажээ.

Ц.Нанцаддорж  уг албан тушаалд тийнхүү шууд ногоон гэрлээр томилогдохдоо “Миний урьд нь ажлаас халагдсантай холбоотой гарсан шүүхийн  шийдвэрээс би өөрийн сайн дураар татгалзсан” гэж мэдэгдсэн байлаа. Өөрөөр хэлбэл, түүний хувьд “Би шүүхийн шийдвэрээр төрийн албанд буцаад ажиллах болсон ч гэсэн  заавал Төрийн өмчийн хорооны дарга болно гэж зүтгэхгүй” гэсэн юмсанж.  Нөгөөтэйгүүр, Д.Цогтбаатарыг ажлаас халахдаа   урьдчилж огт мэдэгдээгүй, хэн нэгэн этгээдийн худал хуурмаг, матаасны мэдээллээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  гэнэт  шийдсэн гэдэг. Энэ юу гэсэн үг бэ. Өөртэй нь биечилж уулзан,  ямар мэдээлэл ирсэн, яагаад халах болсон талаар танилцуулаад хуулийн дагуу асуудлыг шийдэж юу нь болохгүй гэж. Болох ёстой. Уг нь ийм л хууль, журамтай. Гэтэл  Ч.Сайханбилэг өнөөх эрт баларын шахам үлгэр болсон Сталины арга барилаар ажилласан  хэрэг үү. Сталин дайны дарааах жилүүдэд анхны эхнэрээсээ мэндэлсэн овилго муутай хүүдээ цэргийн нисэх хүчний дэслэгч генерал цол өгч, дивиз, корпус командлагчаар ажиллуулж байлаа. Сүүлдээ архинд донтох өвчтэй болсон хүү нь  эцэгтээ Зэвсэгт хүчнийхээ  томоохон албан тушаалтнуудын тухай үргэлж худал матаас бичиж, олон сайхан дарга нарыг золигт гаргуулж байсан юм билээ. Тэрүүн шиг  юм болоод байгаа юм уу, энэ Төрийн өмчийн хороонд нь.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Афганистаны хилийн бүс нутагт агаарын цохилт өгөх үеэр 47 хүн алагджээ
Афганистаны хилийн бүс нутагт агаарын цохилт өгөх үеэр 47 хүн алагджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.