Зөвшөөрөлгүйгээр алт ухсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бадрахын хэргийг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Зөвшөөрөлгүйгээр алт ухсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бадрахын хэргийг шалгаж байна

Зөвшөөрөлгүйгээр алт ухсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бадрахын хэргийг шалгаж байна

Сэлэнгэ аймаг байгалийн нөөц баялаг аривантай  нутаг. Эндээс алт, төмрийн хүдрээс гадна мод, бусад ховор ургамал авч ашиг хожоо ологсод цөөнгүй. Хоёр жил гаруйн өмнө энд  хууль бусаар алт олборлосон албан тушаалтнуудыг иргэний байгууллагууд илчилсэн юм. Гэвч хэргийг шалгах ажиллагаа удааширсаар зарим нь ор сураггүй болжээ. Тэгвэл саяхнаас тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Шинэ Бадрах” компанийн захирал Д.Бадрахад холбогдох хэргийг дахин шалгаж эхэлсэн байна. Түүнийг байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Ойн цэвэрлэгээ нэрийн дор Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумын нутгаас хууль бусаар 4470 гаруй шоо метр мод бэлтгэсэн нь тогтоогдоод байгаа аж. Мөн алт хууль бусаар олборлосон хэрэг нь ч сөхөгдөж буй аж. Тэрбээр Ерөө голын сав газарт зөвшөөрөлгүйгээр алт ухсан байна. Тиймээс Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа юм байна.  

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

"Өөрийнхөө алдааг өрөөлд тохох нь хамгийн арчаагүй улстөр"
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.