Н.Алтанхуягийн Засгийн газарт хамгийн сайн ажилласан А.Гансүх, М.Сономпил Ц.Баярсайхан нарыг "явуулж", ажил хийгээгүй шахуу Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав нарыг "үлдээв"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
Н.Алтанхуягийн Засгийн газарт хамгийн сайн ажилласан А.Гансүх, М.Сономпил Ц.Баярсайхан нарыг “явуулж“, ажил хийгээгүй шахуу Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав нарыг “үлдээв“

Н.Алтанхуягийн Засгийн газарт хамгийн сайн ажилласан А.Гансүх, М.Сономпил Ц.Баярсайхан нарыг “явуулж“, ажил хийгээгүй шахуу Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав нарыг “үлдээв“

 

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдсан билээ.


Ингэснээр Эрчим Хүчний Яам, Уул Уурхайн Яам, Барилга Хот байгуулалтын Яам, Зам Тээврийн Яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яамууд тус тус цомхотгогдон, нийлэхээр болсон юм.
Харин олон нийтийн дунд хамгийн нэр хүндгүй, салбарынхных нь шүүмжлэл тасардаггүй Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Хөдөлмөрийн Яам зэргийг хэвээр нь үлдээсэн нь олон нийтийн гайхшралыг төрүүлж байна.
Тэр бүү хэл Засгийн газар дотроо хамгийн сайн ажилласан гэх яамдаа цомхотгосон нь бүр ч хачирхалтай.
Шинэчлэлийн Засгийн газрын ганц хийсэн гэж "нүүр тахалдаг" ажил нь ердөө л авто зам шинээр тавьсан, зассан гэх явдал байдаг.
Гэтэл Зам, тээвэр хариуцсан яамыг нь татан буулгачихаж байгаа нь  дахиж зам засах, тавих хэрэггүй гэсэн үг юм болов уу?
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тайлан тавих үедээ ажил хийсэн гэж нотолдог жишээний хамгийн эхэнд нь дулааны цахилгаан станцуудын шинэчлэл болон шинээр цахилгаан станц барих төсөл байдаг.


9 сарын 8-нд хийсэн мэдэгдлийнхээ үеэр гэхэд л тэрээр татан буулгаж буй гурван яамныхаа  хийсэн ажлаар нүүр тахалж:
"Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Цаазын ял сонссон Л.Байгалмааг Хятадын тал шилжүүлэхээс яагаад татгалзав
Цаазын ял сонссон Л.Байгалмааг Хятадын тал шилжүүлэхээс яагаад татгалзав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.