Дуучин П.Жимсээ: Эгч чинь Алим, ах чинь Гадил гэдэг нэртэй юу гэж их асуудаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Дуучин П.Жимсээ: Эгч чинь Алим, ах чинь Гадил гэдэг нэртэй юу гэж их асуудаг

Дуучин П.Жимсээ: Эгч чинь Алим, ах чинь Гадил гэдэг нэртэй юу гэж их асуудаг

“Таван эрдэнийн орон” хэмээх хуучны дууг амилуулан, бүр анхны бие даасан тоглолтоо хүртэл нэрийдсэн дуучин П.Жимсээг найз нөхөд нь хошин мэдрэмжтэй бүсгүй гэлцдэг юм билээ. Тоглолтынхоо тайзан дээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан дуучныг магтах хүн байхад, “Ганцхан дуугаараа тоглолт хийчихээд ийм цол аваад байхдаа яадаг юм бэ” гэж дургүйцэх хүмүүс ч цөөнгүй байсан.

Нийтийн дууны ертөнцөд хуучны хит дуу, содон нэрээрээ танил болсон П.Жимсээг зарим нэгэн нь “Танай эгчийг чинь Алим гэдэг үү, ахыг чинь бас Гадил гэх үү” хэмээн шоглодог аж. Харин дуучин бүсгүйг ойр дотныхон нь “Жимсгэнэ” хэмээн өхөөрдөж дууддаг бөгөөд тэрбээр энэ бүхэнд хэдийнэ дасал болжээ.

Энэ тухайгаа тэрбээр “Хүмүүс их асуудаг л даа. “Эгшиглэн, Маралжингоо, Ану гэдэг шиг энэ чиний уран бүтээлийн нэр үү” гээд л... Энэ бол миний эцэг эхийн өгсөн нэр” хэмээн тайлбарласан байдаг. Дөрвөн эгч, дөрвөн ах нь түүнээс огт өөр нэртэй боловч дуучин бүсгүй маань өөрийн нэрээр ихэд бахархаж явдаг гэнэ лээ.

Эх сурвалж: PhotoNews.mn

Сар шинийн бэлгэнд өгөх номоо сонгоорой!
Сар шинийн бэлгэнд өгөх номоо сонгоорой!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.