Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 2 секунд
Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь “ургийн мод“ !!!

Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь “ургийн мод“ !!!

Засгийн эрхийг барьж буй нам сүүлийн гурван жилд Дарханы замыг ТАМЫН ЗАМ болгов. Үүний хамгийн гол буруутан нь Зам тээврийн хөгжлийн яамны сайд, удирдлагууд. Бүүр тус замд ажиллаж байсан ХЯТАДЫН компаниас “АВЛИГА АВСАН” жишээ ч бий. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр угаас АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, АЛЛАГА, АРХИДАЛТ шүглэсэн тус яаманд лам бөө залаад ч ариусахаасаа өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Дайны хажуугаар дажин гэгчээр салбарын сайд нь ч бас зүгээр байхгүй халтуурын ажил хийж, гэр бүлийнхээ бизнесийг өөд татдаг бололтой. Эрхэм сайд Л.Халтар саяхан тамын тогооны үлгэр болоод удаж буй өнөөх алдарт ДАРХАНЫ ЗАМ дээр баахан сэтгүүлчдээр бүчүүлчихээд. Л.Халтар гэдэг хүний хүүхэд Замын-Үүдтэй холбоотой ямар нэгэн тээвэр зуучын компани байхгүй. Хэрэв тийм зүйл байвал би огцорно. Хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Миний хүү сүүлийн гурван жил эмчилгээтэй байгаа. Үнэхээр харамсалтай байна. Би амьдралдаа шударга байхыг боддог. Сүүлдээ миний эхнэрээр оролдоод эхэлсэн. Миний эхнэр УБТЗ-д 27 жил болж байгаа. Тээвэр зохион байгуулалтын албанд төлөвлөлтийн инженер хийдэг. Гэтэл вагон зохицуулдаг гэсэн. Тийм зүйл байхгүй” гээд нэлээд сүржин мэдэгдэл хийж байв.

Гэтэл үнэн ачир дээрээ түүний эхнэр Ц.Ганзул, хүү Х.Нямдорж нар нь нэлээд олон компанитай нэр холбоотой болж таарлаа.

Баримт НЭГ: Зам тээврийн сайд Л.Халтартай гэр бүл, үр хүүхдээс нь ч илүү дотно нэг эрхэм бол түүний бизнесийн хамтрагч Ишбэлийн Шатархүү гэгч эрхэм. Л.Халтар сайдтай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг бол эхнэртэй нь хамтарч “Ти эф ти трейд” ХХК-ийн хувь эзэмшдэг. “Илинкс Экспресс” гэх тээвэр зуучийн компанийн захирал. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн.

Баримт ХОЁР: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын эхнэр Цэнд-Аюушийн Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай ти би” компанийг хүү Х.Нямдоржтойгоо хамт 2010 онд, ижилхэн чиглэл бүхий “Ти Эф Ти Трейд” ХХК-ийг 2010 онд байгуулсан байна. Л.Халтар сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2019 он хүртэл бичигдэж байгаад 2020 онд хасагдсан байна.

Баримт ГУРАВ: Зам тээврийн сайдын хүү Халтарын Нямдорж нь Ишбэлийн Шатархүү гэгчтэй нийлэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо" гэх нэртэй төрийн бус байгууллагыг 2014 онд байгуулсан байна. “Бизнесийн Оргил” хадгаламж зээлийн хоршоог 19 хүний хамт байгуулсан.

Эндээс замын салбарыг толгойлж буй Л.Халтар сайд гэр бүл, найз нөхөдтэйгөө нийлэн АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ үүсгэн ажиллаж байгаа нь илт. Тодруулбал Авлигатай тэмцэх газраас “Төрийн албан хаагч ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Л.Халтарын нэр дээр гаргаж байжээ.

Тэгэхээр замын салбар дахь “ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ” байгуулан энд тэндэхийн ачаа барааг зохицуулан, өөрийн хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан ашиг олж, ард олныг хохироодог байж болзошгүй юм. Гэтэл иргэд Таньжэнь боомт, Замын-Үүд боомтоос ачаагаа татаж чадахгүй өнөөг хүртэл гацсаар байгаа. Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд халдварын тоо буурч байгаа ч нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээний хилийн боомтын хяналтаа чангаруулж, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас Монголын экспорт гацаанд орж, хилийн боомтоор нэвтрэхээр 800 гаруй ачааны автомашины бөөгнөрөл өмнө үүссэн юм. Энгийн иргэд урд хөршид бөөгнөрсөн ачаагаа авч чадахгүй байгаа, харин Замын-Үүдэд орж ирсэн ачааг зөвхөн Зам тээврийн сайдын хамаарал бүхий компаниар дамжуулан зөөж байгаа нь ашиг сонирхолын зөрчил мөн юм

Эх сурвалж: Ulsturch.mn

БХТ: Мэргэшлийн зэрэг шинээр горилох болон сунгах инженерүүдэд зориулсан цахим сургалт болно
БХТ: Мэргэшлийн зэрэг шинээр горилох болон сунгах инженерүүдэд зориулсан цахим сургалт болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.