“Сарандаваа”-чуудын хэтэвчээрээ “мөнгө дуудах балайрал”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 50 секунд
“Сарандаваа”-чуудын  хэтэвчээрээ “мөнгө дуудах балайрал”

“Сарандаваа”-чуудын хэтэвчээрээ “мөнгө дуудах балайрал”

Мухар сүсэг тун аюултай. Аюултай гэсний учир нь тэд сүсэглэж буй зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг огт мэддэггүйд байгаа юм. Бурханд сохроор итгэх, улс төрийн намд дүрмийг нь судлалгүйгээр гишүүнээр элсэх, мэргэ төлгөнд найдах аль аль нь мухар сүсэгтэй холбоотой.

Хүмүүсийн гэнэн, тэнэг байдлыг мөнгөний төлөө улайрагсад харин тун чадварлаг ашигладагийг бид сүүлийн хориод жил хангалттай  харлаа. Хуурамч бөө нар жалга болгонд овоорч, яаж дөвчигнөж байнаа. Зарим нь “онгод дуудав” хэмээн талийгаач болж  байна. Тэднийг шүтэгчид нь ч мөн золгүйгээр бурханы орондоо заралдаг болов.

Б.Сарандаваа гэх нэг авгай сүүлийн жилүүдэд Бөхийн өргөө, UB паласт баахан хүн цулгуулаад хэтэвчээр нь мөнгө дуудуулдаг боллоо. Мухар сүсэгтэнгүүд нь түүнд итгэж байна гэж жигтэйхэн. тэд дараа нь хэтэвчиндээ хэдэн төгрөг “нисээд” ороод ирсэнийг даанч мэддэггүй. Бүр зарим нь мэдэхийг ч хүсдэггүй.

Энэ бүхэн товчдоо нийгмийн солиорол гэлтэй. Ийм солиоролд автагсдын нэг онцлог гэвэл уйгагүй хөдөлмөр эрхлээд мөнгө олдог гэдгийг  үнэндээ таг мартчихсан тууж явдаг аж. Тиймээс  мухар сүсэг тун аюултай гээд байгаа хэрэг л дээ. Хөдөлмөр  хийгээд мөнгөтэй болдогийг мэдэхгүй тэд үхэж үрэгдсээр дуусч таарна. Эрхбиш хүн болж төрсөн юм даа зайлуул гээд тэдэнд төрөөс жаахан юм өгч амь торгоовол аз.

Б.Сарандаваа удахгүй UB паласт “Таван хишгийн даллага” хэмээх нөгөө “мөнгө дууддаг” ажлаа хийхээр болжээ. Зурагтаар нуль реклам. Мухар сүсэгтэнгүүд нь түүний рекламд хошуурна. Хэтэвчээ бэлтгэнэ. Ёстой янзтай. Томоогүй  үрс нь аав, ээж хоёр  UB паласт очоод уралдан байж хэтэвчээ өргөн хэд даллахад түүн дотор нь бөөн мөнгө ороод ирэх мэт төсөөлнө. Гэвч хэзээ мөнгөтэй болохыг бурхан ч тэдэнд хэлж мэдэхгүй нь дэндүү гунигтай.

“Хэтэвчээрээ даллаад мөнгөтэй болох” энэ балайрал хэзээ монголчуудаас зайлахыг бүү мэд. Төр засгийнхны  тунхаглаад байдаг “Ажилтай орлоготой Монгол хүн” гэх “мөрөөдөл”-ийг Б.Сарандаваачууд лав хэтэвчээ хэдэн түм, буман удаа  даллаад ч  биелүүлж чадахгүй нь харин  дэндүү ойлгомжтой байгаа юм. 

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Дөрвөн сайдад ХАРИУЦЛАГА ТООЦОХ хувилбар яригдаж эхэлжээ
Дөрвөн сайдад ХАРИУЦЛАГА ТООЦОХ хувилбар яригдаж эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.