УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Мөнхбат руу халдахыг завдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 7 секунд
УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Мөнхбат руу халдахыг завдлаа

УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Мөнхбат руу халдахыг завдлаа

13346836_1005200439549484_724507919332866895_n_1621212636Түүний штабад ажиллаж байсан залуу гэмтэж гурван хавирга, хөлийн яс нь гэмтжээ

2016 оны зургаадугаар сарын 27-ны 1:20 цагийн орчимд УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогт нэр дэвшигч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат руу халдахыг завдсан оролдлого өчигдөр шөнө гарлаа.Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбат Архангай аймгийн Өлзийт суманд амарч байжээ. Гэтэл шөнийн 1:20 цагийн орчимд штабын ажилтнууд эргүүлд гарч байх үеэр Өлзийт сумын АН-ын дарга П.Наранбат, АН-ын дэд дарга Р.Баяртогтох, АН-ын нарийн бичгийн дарга Эрдэнэцэцэг мөн Байшир багийн Засаг дарга Даваажав нарын таван хүн саарал өнгийн ОРО 77-44 улсын дугаартай машинтай ирж гар утсаараа бичлэг хийж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр эргүүлийн хэсгийг ахалж байсан Д.Пүрэв-Очир штабын ажилтан Ж.Чимэдмаад хандан “Хүмүүс ирж бичлэг хийгээд явлаа. Наад машинаа зогсоогоорой” гэсэн байна.Гэтэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан машинтай хүмүүс тэдний хууль бус үйлдлийг зогсоохыг оролдсон штабын ажилтны ханцуйнаас нь зууран 200-300 метр гаруй газар машинаар чирээд хөлийг нь дайрч хаяад зугтаасан байна. Улмаар төд удалгүй дээрх хүмүүс машинаа солин УНХ 03-69 улсын дугаартай Ланд 200 маркийн машинаар эргэн ирж Д.Пүрэв-Очирыг даган бичлэг хийжээ. Д.Пүрэв-Очир тэднийг зогсоохыг завдан эрэг рүү шахан зогсоосон байна.Гэвч машинтай хүмүүс зугтаасан байна.Энэ үеэр дээрх хүмүүс бичлэг хийж байсан гар утсаа газар унагаасныг штабын ажилтнууд олж авчээ.Хамгийн харамсалтай нь дээрх халдлагын үеэр штабын ажилтан Ж.Чимэдмаагийн бие ноцтой гэмтэл учирсан байна. Тодруулбал, шаардлага тавьсан штабын ажилтнууд руу дайрч улмаар 200-300 метр чирэх үед гурван хавиргыг нь хугалж, хөлийг нь машинаар дайрснаас болж хөлийн сарвууны ясыг нь цөмөлсөн байна.Одоо түүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд эмч нар яаралтай Улаанбаатар луу эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн Монгол Улсын хуулийг шударгаар сахиулах ёстой сумын  цагдаа Алтанбаатар ньӨлзийт сумын АН-ын дарга нар хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан байтал хэрэг болсон газар дээр ирж Өлзийт сумын АН-ын дарга нарыг өмөөрсөн байна. Тэрбээр “Бид Батцэнгэл сумаас хоёр цагдаа, аймгийн төвөөс шуурхай баг авчирна” хэмээн  АН-ынхны хууль зөрчин бичлэг хийж байгаад хаяад зугтаасан гар утсыг нь авч явсан байна.

Архангай аймгийн Өлзийт сумын АН-ын дарга нарын энэхүү хууль бус үйлдэл нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч өөрийнхөө штаб дээр амарч байхад нь хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулахыг завдсан оролдлого төдийгүй шаардлага тавьсан штабын ажилтнуудын өмнөөс эсэргүүцэл үзүүлж амь насанд нь аюул учруулсан ноцтой үйл явдал боллоо.

Архангай аймгийн Өлзийт суманд АН-аас УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нэр дэвшиж байгаа бөгөөд тус сумын АН-ынхан шөнө болгон ирж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулдаг гэдгийг штабын ажилтнууд хэлж байна.Мөн Ж.Чимэдмааг дайрсан жолооч нь АН-ын дарга П.Наранбат байсан гэдгийг ажилтнууд болон гэрчүүд нотолж байгаа юм.

Л. Гэгээн

Дайрах гэж оролдсон машины зураг

 
Маргааш Төв талбайд болох “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ
Маргааш Төв талбайд болох “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.