Архангайчууд улс төрд шинэ залуусаар салхи оруулахыг хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
Архангайчууд улс төрд шинэ залуусаар салхи оруулахыг хүсэв

Архангайчууд улс төрд шинэ залуусаар салхи оруулахыг хүсэв

 

        Монгол Ардын Нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд ажлын дадлага туршлагатай, нэр цэвэр залуустаа ихээхэн итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж буй. Тухайлбал, арын сайхан хангай нутагт л гэхэд энэ нутгийн унаган хүүхдүүд болох Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг нар нэр дэвшиж байгаа. Тэгвэл өнөөдөр Монгол Ардын Намаас УИХ-д нэр дэвшиж буй гурван залуу Г.Дэмид жанжны талбайд сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээсэн юм. Монгол Ардын Намаас зуузай холбон нэр дэвшиж буй гурван залуугийн хувьд улс төрд шинэ хүмүүс биш. Хэн хэн нь нутаг усандаа ч, улс төрийн хүрээнд ч танигдсан эрхмүүд бөгөөд залуучуудын дунд нэр хүнд сайтай байдаг. Энэ ч утгаараа өчигдөр сонгуулийн нээлтийн ажиллагаанд Архангайчууд олноороо ирж, УИХ-ын сонгуульд нэг нутаг усны, нэг үеийн шижигнэсэн залуус хур дагуулан ирсэнд талархаж байна хэмээсэн юм. Нээлтийн үйл ажиллагааг нээж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Ардын Намын Сонгуулийн хорооны ерөнхий менежер Ж.Мөнхбат үг хэлэв.

 

 

        Тэрбээр “Дэлгэр зуны энэ сайхан өдөр төрсөн нутгийн зон олон, ах дүүстэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр зуны дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр. Энэ сайхан өдөр нутгийн олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Нутгийн зон олонтойгоо уулзаад явахаар амьдрал үнэхээр хүнд байна. Тэр дундаа малчдын амьдрал. Өмнө нь нэг үхрээ зараад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихдөг байсан бол одоо 4-5 үхэр зараад ч төлж чадсангүй гэж байна. Хонины нэхий, ямааны арьсаа зараад хэрэгцээний зүйлээ авчихдаг байсан бол одоо нэг нэхий боодол бохины үнэ ч хүрэхгүй хог болоод хэвтэж байна гэнэ. Мөн ажилгүйдэл газар авсан байна. Ажлын байр хомсодсон байна. Малчдын мал банкны барьцаанд байна. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ бүхнийг тусгасан. Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа амьдралаас хол зүйл тусгаагүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол орон даяар “Бид хамтдаа” аянг өрнүүлсэн. Олон иргэнийхээ санал бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бид энэ дампуурсан төр засгийг цэвэрлэх хэрэгтэй. Монголын улс төрд шинэ үеийн салхи оруулна. Ингэж байж Монгол Улсыг худалдахаас бусдыг хийж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцно” гэсэн юм. Нутгийн олон нь энэ үеэр Ж.Мөнхбатад, хамтдаа нэр дэвшиж буй залуусыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. 

 

 

 

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 3 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ, МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖАМЪЯНГИЙН МӨНХБАТЫН СОНГУУЛИЙН ШТАБ

 

Дэлгэрэнгүйг: www.jmunkhbat.mn сайтаас уншина уу
 

 

 

Өс өвөрлөсөн шалтгаан буюу Монголын ард түмэн Оюутолгойн ордоосоо хувь хүртэх аз дутсаны учир
Өс өвөрлөсөн шалтгаан буюу Монголын ард түмэн Оюутолгойн ордоосоо хувь хүртэх аз дутсаны учир
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.