“Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” семинар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
“Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” семинар боллоо

“Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” семинар боллоо

Үндэсний Статистикийн Хороо, ХХААХҮЯ-тай хамтран “Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” төслийн нээлтийн семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хороо, ХХААХҮЯ-тай хамтран “Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” төслийг 2023-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл нь мал аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хэмжээг тооцох аргачлалыг сайжруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний шинжилгээний тооцоолол хийх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр, малын ашиг шимийн гарц, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээний бүтэц, суурь коэффициент болон мэдээллийн эх үүсвэр, давтамж, хугацааг тодорхойлохоос гадна нэмэгдэл өртгийг тооцох аргазүйг шинэчлэх зөвлөмж гаргах юм. Семинарын үеэр мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг тооцоход ашиглаж байгаа суурь судалгааны эх үүсвэр болон давтамж, цуглуулж байгаа үзүүлэлтүүдийн талаар нөхцөл байдлыг дүгнэж, санал солилцлоо. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр албан ёсны статистикт зохих ёсоор үнэлэгдэхгүй байгааг онцолсон. Тиймээс мал аж ахуйн салбарын статистик мэдээлэл, тэр дундаа үйлдвэрлэлтийг бодитоор тооцож байгаа эсэхэд үнэлгээ хийх, арга зүйг сайжруулах шаардлагатай байгаа талаар оролцогчид санал нэгдсэн.Энэ удаагийн семинарт ҮСХ-ны төлөөлөл болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мөн Хөдөө Аж Ахуйн Бирж, ХААИС болон салбарын холбоод, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Гурван сая дахь иргэний үе чацуутан Б.Маралмэнд охин байрныхаа түлхүүрийг гардав
Гурван сая дахь иргэний үе чацуутан Б.Маралмэнд охин байрныхаа түлхүүрийг гардав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.