Хуучин юм ул болж шинэ юм зул болдог гэдэг шиг баригдаж байсан барилгаас төмөр унасан, барилга дээрээс хүн унаж нас барсан гээд олон хэрэг гарсанаас одоо нэгийг нь ч нэхэн хөөхгүй байгаа ньямар учиртай вэ. Барилгын ажил урин дулааны улиралд эхэлдэг болохоор энэ үед барилгатай холбоотой асуудал болоод хэргүүд их гарч тухайн үедээ олны нүд чихийг орой дээр нь гаргаад байсан ч хүйтэрч барилгын ажил зогссоноор дээрх хэргүүд мартагдах тийшээ ханддаг нь нууц биш.
Үүний нэг том жишээ нь “Эко констракшн”-ий Төв шуудангийн урд баригдаж буй өндөр барилга дээрээс төмөр унаж зам дээр явж байсан автобусны дээврийг нь цоолж орсон хэрэг, тэнгис кино театрын дэргэдэх зөвшөөрөлгүй, талбай хэтрүүлэн барьсан барилга дээрээс мөн л төмөр унаж цэл залуухан оюутан залуугийн амь насыг авч одсон хэрэг гээд барилгын компаниудын талаарх сөрөг мэдээлэл тасардаггүй. Тэр дундаа энэ салбартаа муу нэр луу данстай нэр нь цуурайтаж явдаг “Эко констракшн” компаний барьсан орон сууцны талаар үргэлж гомдол гарж байдаг. Тухайлбал, баянгол дүүргийн экогийн 86 гэх байр лифт нь ажиллахгүй дөрөв хоноход өндөр настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийн тамир тэнхээг бараад байна. Барилгад тавигдах чанарын баталгаа, барилгын стандарт гэж юм дагаж мөрддөггүй буюу байдаггүй тухайн байранд хоёр лифт байдаг ч нэг нь ажиллахгүй нөгөө нь дөрөвхөн хүн ороод дүүрчих жишээний.
Энэ олон хүний амь нас, эд хөрөнгөд халдсан хэргүүд тэгэс хийгээд намждаг нь хачирхалтай. Барилгын компаниудад дүрэм журам , хууль ёс үйлчлэхгүй, өөгшүүлж байгаа нь дээрх олон хэргүүдээс харагдаж байгаа юм.
Өнөөгийн нийгэмд мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэдэг шиг дээрх хэргүүд энэ замналаар орсон уу? Хэдий тийм байлаа ч олны нүд чих гэж юм байдаг гэдгийг “Эко констракшн”-ийхан болоод бусад барилгын компаниуд мартмааргүй юм. Гэсэн хэдий ч нэгэнт гарсан хэргүүдийг мөрдөн байцаах, хэргийн гэм буруутанд хариуцлага тооцох зэрэг үйл явц ямар байгаа талаар мэдээлэл өгөх, авах газар байхгүй байгаа нь хэрэг хэр зэрэг нууцлалтай байдаг эсвэл хэргийг ингэс тэгэсхийж байгаад хэрэгсэхгүй болгодог гэдэг таамагт хүрээд байгаа юм.
Дээрх хэргүүдийг эргэн сөхөхийн учир юунд вэ гэвэл урин дулааны цаг хаяанд ирсэн энэ өдрүүдэд барилгын ажил эхэлж эхнээсээ хэрэг мандуулж эхлээд байгаа юм.
Тухайлбал, “Би Жи Би Жи” компаний барилгын ажил эхэлсэнээр 240 айл орон гэргүй болсон билээ. Энэ мэтчилэн барилга тойрсон хэл ам ганц нэгээр дуусахгүй. Нар хааж барилга барина, ундны усны суваг дээр барилга барина, баригдаж дууссан барилга нь нурж унана, хүүхдийн тоглоомын талбайг нурааж байшин барина гээд чанарын шаардлага хангахгүй, хууль дүрэм зөрчсөн эдгээр олон барилгуудад яагаад зөвшөөрөл олгогдоод байдаг, яагаад мэргэжлийн хяналтын комисс хүлээж аваад байдаг, тухайн барилга, компаниудаас хэрэг зөрчил илрээд байхад яагаад өдийг хүртэл шийдэгддэгүй, орон сууцны барилгууд м2-даа хүрэхгүй байр зарж байхад энэ талаар яагаад шийдэж өгдөггүй гээд бидний мэддэг хирнээ мэддэгүй юм шиг чимээгүй өнгөрдөг дээрх олон асуудалд хууль хяналтынхан болоод холбогдох байгууллага албан тушаалтан анхаарлаа хандуулаасай хэмээн сануулж байна.
Эх сурвалж: Newsline.mn