“Сайхан нөхөрлөл хамгийн сайн эмчилгээ болдог”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 26 секунд
“Сайхан нөхөрлөл хамгийн сайн эмчилгээ болдог”

“Сайхан нөхөрлөл хамгийн сайн эмчилгээ болдог”

Нийгмийн харилцаа, нөхөрлөл нь стрессийг бууруулж, тайвшруулахаас гадна биеийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэсэн судалгааны тайланг Нийгмийн сэтгэл зүйн сэтгүүлд даваа гарагт нийтэлснийг “CNN” онцолжээ. Тус судалгаанд 4000 гаруй хүнийг хамруулан гурван долоо хоногийн турш туршилт явуулжээ.

Тэд нийгмийн идэвхи сайтай, хүрээлэл өргөн байх нь цусны даралт, зүрхний цохилт, стресс зэрэгт хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Ингэхэд олон хүмүүстэй харилцдаг, нээлттэй байх тусам тухайн хүний сөрөг хандлага багасч, дээр дурдсан эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирсныг судалгааны багийн ахлагч Окландын их сургуулийн доктор Брайн Дон онцолжээ.

Тэрбээр “Эерэг болон сөрөг аль ч харилцаа бидний өдөр тутмын сэтгэл хөдлөл, сэтгэл зүйд нөлөөлдөг. Хүмүүстэй сайхан харилцаатай байх тусам тухайн хүний санаа зовнил, шаналал, гомдол, ганцаардал багасдаг учир энэ нь биеийн эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлдөг.Гэхдээ энэ судалгаа эерэг харилцаа эрүүл биеийн үндэс гэдгийг нотолж чадахгүй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй” гэв.

Тиймээс холбоо тасраад удсан найз руугаа чат бичих, сард нэг шинэ танилтай болох, шинэ клубт элсэх, олон хүнийг хамарсан үйл ажиллагаанд очих зэргээр жижиг зүйлээс эхлэн харилцаагаа өргөжүүлэх нь чухал гэдгийг Дон тодотгосон юм. Хэрэв яг хэн рүү залгахаа мэдэхгүй бол чамайг халамжилдаг хамгийн чухал гэсэн таван хүнээ жагсаад нэгийг нь сонгож үзэхийг тэрбээр зөвлөв.

Мөн хамтдаа 90 цагийг өнгөрүүлдэг бол найз, 200-аас илүү цагийг хамтдаа өнгөрүүлсэн бол дотны хамгийн сайн найз хэмээн үздэг талаарх ч судалгаа гарчээ. Дотны сайн найзтай байснаар инээд хөөр, баяр баясал, сэтгэл хөдлөл, урам зоригоор бялхахын сацуу нэг нэгнийхээ хамгийн сайн хувилбарыг бүтээхэд бие биедээ тусалж дэмждэг нь бие эрүүл байхад нөлөөлөх нэг чухал хүчин зүйл юм.

Эх сурвалж:CNN

 “Талх чихэр” ХК Түмэн насан брэндийн онцлох төрлөөр “Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэнд оролцоно
“Талх чихэр” ХК Түмэн насан брэндийн онцлох төрлөөр “Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэнд оролцоно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.