УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татахыг шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татахыг шаардав

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татахыг шаардав

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ хуулийг эрс эсэргүүцэж, Байнгын хорооны хурал болон, УИХ-ын чуулганд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Энэ хуулийн төслийг харахаар гадаадын иргэнд байнга орших суух зөвшөөрөл олгосон хууль болчихоод байна. Монголд хөрөнгө оруулж, 100 мянган доллар байршуулсан гадаад иргэнийг хөрөнгө оруулагч гээд виз олгодог байсан. Гэтэл өнөөдөр 100 мянган долларын босгыг үгүй хийж, хөрөнгө оруулагч нэртэй гадныханд олон удаагийн виз өгдөг болох хуулийн төсөл батлуулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг ам.доллар оруулахгүй байсан ч хөрөнгө оруулагч болж байна. Бид дотооддоо хийж чадаж байгаа зүйл дээр хөрөнгө оруулалт авахын оронд дотоод дахь ажлын байраа хамгаалж, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Барилга барих, ногоо тарихаас эхлээд Монголчууд өөрсдөө хийж чаддаг боллоо.

Заавал гадны хөрөнгө оруулагч авч, гадны ажиллах хүч ихээр оруулах шаардлагагүй болж байгааг дурдаад улс орны үндэсний аюулгүй байдалд халгаатай ийм хуулийн төсөл оруулж ирснийг эсэргүүцэж, буцаан татахыг шаардлаа. Хуулийн төсөл УИХ-аар энэ хэвээр батлагдвал 50 мянган ам.долларын үнэлгээтэй байр эсвэл машин худалдаж авах чадамжтай 20.000 гадны иргэн жил бүр Монголд нутагших нь ээ...

Д.Сумъяабазар: Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтой
Д.Сумъяабазар: Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.