Говь-Алтай аймагт Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ажиллаж иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо. Тэрээр би урьд нь Алтайд ирэхдээ хэд хэдэн асуудлыг тавьж байсан. Нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдох, энэ нь ажил хэрэг болж 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн цэвэр усны асуудлыг тавьсан, энэ ч мөн шийдэгдэж Алтайчууд цэвэр усаар ундаалах боломж бий болж байна. Тийм учраас амласнаа биелүүлж дараагийн ажлууддаа орноо хэмээн хэлж байлаа.
Тэрээр мөн цааш нь хэлэхдээ Монгол Ардын нам мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай шилдэг залуусаа Говь-Алтай аймагт нэр дэвшүүлэхээр илгээсэн эдгээр залуус маань Говь-Алтай аймагт төдийгүй улс орондоо хийсэн бүтээсэн зүйл ихтэй ирээдүйд ч та бидний төлөө их зүйл хийж бүтээх чадалтай чадвартай залуус шүү та бүхэн дэмжээрэй хэмээн захилаа.
2016-2020 онд Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдож ажилласан Ш.Раднаасэд нь хуульч мэргэжилтэй, туршлагатай улс төрч юм.
Ерөнхий сайд Хүрэлсүхийн багт орж зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан Б.Энх-Амгалан нь олон улсын харилцааны өндөр мэдлэг боловсролтой, бүтээлч төрийн түшээ юм.
Алтай нутгаас төрөн гарсан энэ хоёр залуус улс төрийн гараагаа ч, ажил хөдөлмөрийн гараагаа ч бүр эхнээс нь шат бүхнийг дамжин өөрсдийн хөдөлмөр мэдлэг боловсролоороо даван туулж ирсэн ажилсаг хөдөлмөрч, оюуны өндөр чадамжтай залуус гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа.