Ломбардуудыг цахим сантай болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Ломбардуудыг цахим сантай болгоно

Ломбардуудыг цахим сантай болгоно

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар  гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудаар дамжиж, зарагддаг болох нь тогтоогдсон байна.  Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван газар байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг баталлаа. Журмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор барьцааны мэдээллийн цахим бүртгэлийг бий болгох, бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд нэвтрэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Ингэснээр  гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлс нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид барьцаанд тавигдсан эсэхэд хяналт тавьж, гэмт этгээдийг олж тогтоох боломжтой болно гэж үзэж байна.

Биокомбинатын захирлыг ажилд нь эргүүлэн томилжээ
Биокомбинатын захирлыг ажилд нь эргүүлэн томилжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.