Э.Бат-Үүл: 1937 оны матаас шиг юмаар хэнийг ч огцруулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Э.Бат-Үүл: 1937 оны матаас шиг юмаар хэнийг ч огцруулахгүй

Э.Бат-Үүл: 1937 оны матаас шиг юмаар хэнийг ч огцруулахгүй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал  нэлээд ширүүхэн болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлаар “Гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах журам”, “Авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийг хэлэлцэв. Иргэд өмчилсөн газраасаа сонгож, хаана, юу барихаа өөрсдөө шийддэг болж буй. Арваас дээш айл өрх өмчилсөн газраа нэгтгээд банкнаас зээл авах боломжтой болох ажээ. Харин дэд бүтцийн асуудлыг нийслэл шийдэж өгөхөөр болж байна. Ийнхүү эхний асуудлаа хэл ам багатай баталсан бол “Авлигатай тэмцэх хөтөлбөр” нэлээд маргаан үүсгэлээ. Авлигын индекс тууштай буурахгүй байгаа. Гэвч МАН, МАХН-ын төлөөлөгчид  уг хөтөлбөрийг хойшлуулах санал гаргаж байв. Энэ үеэр дүүргийн засаг дарга нартай холбоотой элдэв шүүмжлэл ч өрнөв. Харин хотын захирагч Э.Бат-Үүл “Дүүргийн Засаг дарга нарыг огцруулах тухай олон хүсэлт ирдэг. Яг 1937 оны матаас шиг юмаар хэнийг ч огцруулахгүй. Үнэхээр хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол би өөрөө хариуцлага тооцно. Авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Энэ үзэгдэл нам дамжсан асуудал боллоо. Налайх дүүргийн Засаг дарга шалгагдаж байгаа. Хэрвээ буруутай нь тогтоогдвол харицлага ярина. Хэн нэг нь орж ирээд  гүтгээд байх тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй. Тиймээс албан тушаалтнууд асуудалд орооцолдсон бол өөрсдөө хурдан шалгуулаад нэр цэвэр гэдгээ батлах ёстой” гэж байлаа.  Ийнхүү хэлэлцэгдсэн “Авлигатай тэмцэх хөтөлбөр” нь  батлагдан хэрэгжиж эхлэхээр боллоо.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Монголын царайлаг охид залуусын зурагнууд цуврал 49
Монголын царайлаг охид залуусын зурагнууд цуврал 49
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.