А.Ганхуяг: Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын асар их боломж бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
А.Ганхуяг: Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын асар их боломж бий

А.Ганхуяг: Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын асар их боломж бий

Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум корпораци”-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг “Улаанбаатар хотын хөгжил: Хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр:

-Улаанбаатар хот бол Монгол Улсын бизнес, эдийн засгийн 70 орчим хувийн төвлөрөл болжээ. Гэхдээ улсын нийт төсвийн 33 хувийг л хотод зарцуулж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ нэмэх зайлшгүй шаардлага бий. Тэгэхээр хаанаас, хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг хоёр асуудал урган гарна. Хөрөнгө оруулагчдын зүгээс харвал хаана хөрөнгө оруулах вэ, энэ хөрөнгө оруулалт бүтээмжийг нэмэгдүүлж чадах уу гэдэг үндсэн шалгуур бий. Тэгэхээр цаг зав, бүтээмж, хөрөнгө, өгөөжийн хувьд ашигтай төсөл хөрөнгө оруулалт татаж чадна. Хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэгт яг бидний өнөөгийн нөхцөлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болоод байна. Монгол Улсын өрийн хэмжээ, төсвийн алдагдал үүсэх эрсдэл зэргийг тооцон үзвэл, бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулан бүтээмж өндөртэй төсөлд хамтран ажиллавал олон давуу тал гарна. Ингэж чадсан сайн жишээ гэвэл шинэ нисэх онгоцны буудлын цогц бүтээн байгуулалт байна. Энэ замаар бид цаашид олон төслийг хэрэгжүүлж болно. Улаанбаатар хотод санхүүжилтийн хэрэгцээ маш өндөр, үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асар их боломж бий гэж онцолсон юм.

Нийслэл хотын зүгээс хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд НЗДТГ Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Ерөнхийлөгч нь алхсан, хурган дарга нар нь нисдэг тэрэг хөлөглөсөн Богдхан уулын тахилга
Ерөнхийлөгч нь алхсан, хурган дарга нар нь нисдэг тэрэг хөлөглөсөн Богдхан уулын тахилга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.