Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 25 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 24. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 04. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 2 хар мэнгэтэй шарагчин Гахай өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран  6 цаг 56 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна  хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

Хонь (3/21-4/19)

Шинэ ажлын эхлэхэд таагүй, хувийн гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх өдөр. Ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаанаас татгалзаж, шинэ эхлэх ажил бүтэлгүй байх болно. Магадгүй энэ байдлыг бат бэхийг шалгах ээлжит шалгуур гэж үзэх хэрэгтэй. Энэ байдлаас нэр төртэй гарахад харилцаандаа уян хатан байх, зөв бодол, таныг хүрээлсэн хүмүүсийн зөв дүгнэлт зэрэг нь тус болно. Битгий бууж өг.

Үхэр (4/20-5/20)

Тааламжтай өдөр. Найз нөхдийн эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчдийн зөвлөгөө таны ажил үйлсэд эерэгээр нөлөөлж, их тус болно. Ямар нэгэн зүйлд найдалгүйгээр бодит байдалтай шууд эвлэр. Бархасбадь гараг таны орд руу шилжсэнээр өөдрөг үзлийг сэргээж амьдрал тань дээшлэх болно. Янаг амрагийн харилцаанд нааштай өөрчлөлт гарах төлөвтэй. Шинэ танилтай болох буюу эртний найзтайгаа санаандгүй учралаар учрах бололтой. Өнөөдөр гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд нэн таатай.

Хамтатгах (5/21-6/21)

Итгэл найдвар, горьдлого тасрах ба төлөвлөсөн ажлаа хийж өнгөрөх өдөр. Сайн сайханд хүрэх гэсэн арга ажиллагаа нь яг л цаасан байшин шиг замхран бүтэлгүйтнэ. Эрэгтэй ихэрийн ордныхон итгэлтэй, найдвартай гэж үзэж байсан хүнээсээ урам хугарах болно. Уурлаж бухимдан байж сууж чадахгүй байх үедээ зайлшгүй биеэ барьж, өөрөө өөрийгөө жолоодох хэрэгтэй. Сайн таньж мэдэхгүй хүмүүсээс сэтгэл зүйн дэмжлэг ирж магадгүй нь.

 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Эрүүл мэндэд ноцтой аюул нүүрлэж, сайн сайхныг үл хүсэгчдийн зүгээс хорлол, дарамт ирэх болохыг одод сануулж байна. Гүжир гүтгэлэг хууран мэхлэлтийн аюул нүүрлэж магадгүй. Шинээр хүнтэй танилцахгүй байх болон итгэл найдвар даахгүй хүмүүсийг өөртөө ойртуулахгүй байхыг хичээ. Бусадтай харилцахдаа анхаарал болгоомжтой бай.

Арслан (7/23-8/22)   

Өөртөө эргэлзэх хэрэггүй. Хуурмаг байдал зонхилох тул шийдвэр гаргахдаа хайхрамжгүй хандахгүй байхыг анхааруулж байна. Удахгүй боломжийн хэмжээнд амьдралаа өөрчлөх шийдвэр гаргана. Зарцуулалтандаа хязгаарлапт хийж эхлэх цаг нь болсон. Хэдий тэвчээргүй хүн байсан ч уураа барьж бусдыг бүү гомдоо, өөрийн үйлдлийг хяна.

Охин (8/23-9/22)    

Өнөөдөр бүх ажил хэрэгт тайван байх, биеэ барих, эрүүл ухаанаар хандах шаардлага гарна. Төлөвлөгөдсөн уулзалт, ажил хэргийн болон бусад цайллага, бичиг цаастай холбоотой асуудлуудыг өөр өдөрт шилжүүлэх нь дээр. Бэртэл гэмтэл авч, архаг хууч өвчин хөдөлж болзошгүй тул биеийн хүчний ажлыг тэвч. Харилцаа холбоогоо, тэр дундаа үл таних хүнтэй харьцах холбоогоо багасгасан нь дээр. Хууртагдах, халдлага дээрэмд өртөх магадлал өндөртэй өдөр байна.

Жинлүүр (9/23-10/22)   

Хувирамтгай хүнд өдөр байна. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүчээ төвлөрүүлж, анхааралтай байж азгүй тохиолдлоос сэргийл. Энэ өдөр албан тушаал ахих талаар бүү бодоорой. Үүний оронд албан тушаал дээрээ анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Үл таних хүмүүсийн зүгээс түрэмгийлэлд өртөж болзошгүй. Өдрийн сүүлээр ядарсан, сэтгэл зовнисон байх болно. Оройг ойр дотны найз нөхдийнхөө гэрт зочилж эсвэл дуртай зүйлдээ цаг зав гаргаж илүү бүтээлч байдалтай байхыг зөвлөж байна.

Хилэнц (10/23-11/21)   

Зөрчилдөөнтэй өдөр. Энэ ордны эмэгтэйчүүд бүх харилцаанд өөрсдийнхөө давуу байдлыг мэдэрч болно. Магадгүй ажил хэргийн санал болон хийж буй ажлаа амжилттай дуусгахад таатай. Мөн ямар нэгэн зүйлийг шинээр сонирхож эхлэнэ. Таны сэтгэл татах чадвар эргэн тойронд байгаа бусад хүмүүсийг гайхшруулна. Харин эрчүүд өөрийн боломжит хүрээний хүмүүстээ ойр байж тэднийг тодорхойлоорой.

Нум (11/22-12/21)    

Ухаалаг, хүлээцтэй байдал, залруулах байдлууд давамгайлж байна. Багш мэргэжилтэй хүмүүс ахмадуудын зөвлөгөөг сонс. Тэдний үнэтэй зөвлөгөөг чихний хажуугаар гаргаснаар таагүй зүйл тохионо. Та ямар ч их ажилтай байсан үр хүүхэддээ цаг зав гаргаарай. Хувийн амьдрал тань, танаас болгоомжил, анхаарал хэмнэлийг шаардаж байна. Энэ өдөр аливаа найр цэнгээн, зугааг тэвчин өнгөрүүлэх хэрэгтэй. Яс тасрах аюул ойрхон байгаа тул унаж гэмтэхээс болгоомжлох хэрэгтэй.

Матар (12/22-1/19)   

Магадгүй өнөөдөр та өөрийн амьдралын зарчим, нэр хүнд, үзэл бодлоо идэвхитэйгээр хамгаалах хэрэгтэй. Эс бөгөөс үйл явцын өрнөл нь таны талд шийдэгдэхгүй. Хувийн амьдралд чухал өөрчлөлт гарахгуйц шинэ сонирхол энэ ордны эмэгтэйчүүдийг хүлээж байна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлт, эсвэл ажил мэргэжлийн хүрээнд саад тотгор учрах магадлал энэ ордны эрчүүдэд илүү байна. Эдгээр нь төлөвлөсөн төлөвлөгөөгөө засч, эргэн харахыг шаардана.

Хумх (1/20-2/18)   

Идэвхтэй, бүтээлч өдөр. Өнөөдөр та зохиолч, найруулагч, авъяаслаг редакторын хэмжээнд байж чадна. Ажлын туршлага хуримтлуулан, хамт олонтойгоо эвтэй байснаар сэтгэл санааны байдал дээрдэнэ. Гэр бүлд ахин үл ойлголцол гарах учир танаас зардал гарна. Ганцаараа, эсвэл гэр бүлийн хүрээнд бяцхан амралт зохион байгуул. Ялангуяа гэр бүлтэйгээ байгальд гарснаар танд болон хүүхдүүдэд тань таатай байна. Тэдэнтэй харилцсанаар таны сэтгэл санааны байдал дээрдэнэ. Эцсийн үр дүнд гэр бүлийн харилцаа улам бат бэх болно.

Загас (2/19-3/20)

Материаллаг байдал нэмэгдэх эсвэл далдуур хорлогчоос болгоомжлох өдөр. Өдрийн хоёр дахь хагасаас сэтгэл санаагаар унах, толгой өвдөх, бие тавгүйтнэ. Багахан санхүүгийн хямралд орох авч гэр бүлийхэн тань таныг магтан сайшаана. Архи дарс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Таны даруу төлөв зан харилцаа, соргог, сэрэмжтэй, байдал эсрэг хүйстэнтэйгээ харилцах сэтгэл хөдлөлийн байдал ямар байхаас хамаарна.

 

Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлнэ
Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.