Facebook-д хийгдэх гэж буй 7 том өөрчлөлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Facebook-д хийгдэх гэж буй 7 том өөрчлөлт

Facebook-д хийгдэх гэж буй 7 том өөрчлөлт

 
Мэдээний зураг,Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг болон бусад удирдлагууд өөрдсийн Вэб сайтдаа хэд хэдэн өөрчлөлтүүдийг оруулах болсноо F8 хурлын үеэр мэдэгджээ.

Тухайн шинэчлэлтүүд нь фэйсбүүк хэрэглэгчдийг бусадтайгаа харьцах, цаашлан бизнестэй холбогдох арга барилийг илүү хялбар дөхөм болгох зорилготой аж.

Фэйсбүүк дараах шинэчлэлтүүдийг хийхээр төлөвлөж байна:

1."Бөмбөрцөг" хэлбэртэй видео /зураг News Feed дээрээсээ үздэг болно/

360 градустай видеогоор хураасан зураг буюу Google Maps-тай төстэй байдлаар зураг үзэх боломжтой болно. Энэ сайжруулалт нь дэлгэцэн дээрээ дарж бүх зүг рүү гүйлгэн харж болдогоороо онцлог байх юм.

2.Онлайнаар худалдан авсан зүйлүүдээ хянах болон Мессенжэрээр бизнесийн түншүүдтэйгээ харьцах

Ирээдүйд таныг цахим байдлаар худалдаа хийxэд тухайн худалдагч компани нь таны мессенжэрт холбогдох баримтийг илгээдэг болох юм. Энэ нь фэйсбүүкийг цахим худалдаатай нэгдүүлж байгаа анхны алхам болно.

Удахгүй та бизнес хийж буй талтайгаа Messenger app-ийг ашиглан шууд харьцах боломжтой болно.

3.Бусад app-уудыг ашиглан фэйсбүүк мессежинд хариу бичэх боломжтой 

Энэ нь Giphy мэт гуравдагч талын app-уудыг ашиглан фэйсбүүкийн найзуудтайгаа харьцаж болно гэсэн үг юм. (GIF буюу хөдөлгөөнт зураг мөн илгээдэг болно).

4.Хэрвээ та фэйсбүүкийн хэрэглэгч бол удахгүй аль ч вэб сайт дээр тавьсан өөрийн видео бичлэгээ шууд фэйсбүүк дээр хардаг болох юм

Өмнө нь YouTube-ийн видеог бусадтайгаа хуваалцахын тулд заавал линкээр нь ордог байсан бол, тун удахгүй бүх ижил төстэй сайтууд дээр хийсэн таны бичлэгүүд фэйсбүүкт шууд гарч ирэх юм байна.

5.Фэйсбүүкээс гадуурх вэбсайтууд дээр бичсэн сэтгэгдлүүд нь таны Фэйсбүүк дээр, мөн бусдад харагддаг болно

Хэрвээ та интернэтэд өгүүлэл уншсаныхаа дараа сэтгэгдэл үлдээхээр шийдвэл тэр нь таны фэйсбүүк дээр үйл явдлын тоймны дунд гарж ирэх юм. Энэ өөрчлөлт нь хэвлэл мэдээллийн компаниудыг өөрсдийн сурталчилдаг бараа болон үйлчлэгчидтэйгээ илүү ойр харьцааг үүсгэнэ гэж үзэж байгаа юм байна.

Фэйсбүүк нь BuzzFeed, EliteDaily, The Huffington Post, Fox Sports зэрэг олон том мэдээллийн сайтуудтай энэ талаар хамтарч ажиллаж байна.

6.Өөрийн фэйсбүүкийг ашиглан бусад хэрэгслүүдийг удирдаж болно

Энэ нь та фэйсбүүкээрээ орсон үедээ өөрийн гражийг нээж, хаах эсвэл зүлэг усалдаг төхөөрөмж системээ асааж ажиллуулах гэх мэт хүссэн коммандуудаа өгдөг болно гэсэн үг юм.

7.Программ зохиогчдод зориулсан анализийн үзүүлэлттэй самбар

Энэхүү dashboard самбар нь программ зохиогчдод өөрсдийн боловрсуулсан app-ийг хичнээн хүн ямар хэрэгсэл дээрээ татаж авсан буюу тэдгээр нь ямар улсын хэрэглэгчид болохыг мөн харах боломжийг олгох юм.

Facebook-ийн шинэ анализийн самбар

Эх сурвалж: CNN New York 

Англи хэлнээс орчуулсан Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

Ерөнхийлөгч 33 жилийн дараа хүүтэйгээ уулзсан эхийг уучилж ялаас чөлөөлжээ
Ерөнхийлөгч 33 жилийн дараа хүүтэйгээ уулзсан эхийг уучилж ялаас чөлөөлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.