9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталж, мөнгө нэхдэг байсан 25 настай эмэгтэй Б-г өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн байгууллагаас саатуулсан. Тэрбээр 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн утсанд "175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм" гэсэн утгатай мессеж илгээдэг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс охинд баривчлах ял оноосон байна.
Болсон явдлыг сануулбал, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр иргэн Н-ийн 8811”””” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ.
Бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байжээ
25 настай Б нь иргэн Н-тэй мессежлэж, “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний фейсбүүк хаягны бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулж, 400,000 төгрөг авсан байна. Гэвч энэ байдал зогссонгүй улмаар иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаарджээ.
Тэрбээр 9911, 8811-тэй эздийн утсанд мессеж илгээхдээ 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг ашигладаг байна.
Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байжээ
Б нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байсан. Өмнө нь иргэн “Б”-г 9963....дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нэгэн аж.
Б.Чимэг
Zaluu.com