М.Наранбаатар: Намайг ажлаас халахын тулд л энэ зөвлөл бүх цагаа зарцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
М.Наранбаатар: Намайг ажлаас халахын тулд л энэ зөвлөл бүх цагаа зарцууллаа

М.Наранбаатар: Намайг ажлаас халахын тулд л энэ зөвлөл бүх цагаа зарцууллаа

Шинэ оны босгон дээр Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн хуралдаан  болжээ. Энэ удаагийн  хуралдаанаар М.Наранбаатарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

М.Наранбаатар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Үндэсний зөвлөлд гаргасан байв. Түүний энэ  хүсэлтийг хүлээн авч, нэгдүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр саяхан УИХ-ын дарга З.Энхболдтой “Биднийг архичид хэмээн доромжиллоо” гээд нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн зарга үүсгэсэн тухайгаа мэдээлж байсан юм. Харин З.Энхболд Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон их хурлын чуулган дээр хэлсэн үгээ хамгаалан “Би Наранбаатараас уучлалт хүсэхгүй” гэж мэдэгдсэн. 

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ яагаад гаргах болсон талаар М.Наранбаатар тайлбарлахыг хүссэн боловч Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам “Чамд тайлбар хэлээд байх шаардлага байхгүй” гэсэн байна.

Тэгвэл М.Наранбаатар Үндэсний зөвлөлийн гишүүддээ хандан “Намайг ажлаас халахын тулд л энэ зөвлөл бүх цаг хугацаагаа зарцууллаа. Энд би есөн жил ажилласан хүний хувьд надаас санал асуух байх гэж бодсон. Харамсалтай нь тэгсэнгүй. Энэ байгууллага бол Монголын ард түмний байгууллага гэдгийг та бүхэн ойлгож ажиллаасай” гэжээ.

М.Наранбаатарын оронд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг томилох сураг гарч  байна. Гэхдээ тэр саяхан “Би Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, 2016 оны сонгуульд намаа бэлтгэж оролцоно” гэсэн. Түүний хувьд намтайгаа байх болов уу.

Мөн Үндэсний зөвлөлийн хуралдаанаар Олон нийтийн радио телевизийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталжээ. Ингэснээр одоо байгаа орон тооноос 100 орчим хүнийг хасахаар болсон байна. Тэнд одоогоор 800 шахам орон тооны болон гэрээт ажилтантай байгаа ажээ.  

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Шинэ зууны “бар” улсыг бамбар байхад нь тэвэрчихлээ
Шинэ зууны “бар” улсыг бамбар байхад нь тэвэрчихлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.